ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Буудай тариалж дэлхийг тэжээдэг гурван улс

    2013 онд дэлхий дахин нийт 713 сая тонн улаанбуудай тариалжээ.

    ОХУ, Канад, АНУ-ууд улаанбуудайн экспортоор дэлхийд тэргүүлдэг.

    АНУ-ын хувьд өнөөдөр нийт ургацынхаа 40 Хувийг хилийн чанадад худалддаг байна.

    Тус улс 2014 онд улаанбуудайн экспортоор дэлхийд тэргүүлж байсан ч сүүлийн үед эрдэнэшиш, шар буурцаг тарих технологид дэвшил гарч, ашиг орлого нэмэгдсэн учраас америкийн тариаланчид улаанбуудай тариалах нь буурах хандлагатай байна.

    2016 онд АНУ-ын улаан буудайн гадаад худалдаа 9.3 хувиар буурч 21 сая тонн болох төлөвтэй байгааг Блүмберг мэдэгдлээ.

    Өнөөдөр америкийн өндөр чанартай улаанбуудайг Нигерь, Индонез улсууд худалдаж авч байна.

    Харин эсрэгээрээ Украйн болон ОХУ-ын хар тэнгисийн орчимд улаан буудайн тариалангийн хамгийн таатай үе ирээд байна.

    Өнөөдөр улаанбуудайн экспортын тэргүүлэх улс нь ОХУ бол Украйн улс тавдугаарт жагсаж байна.

    Украйн, оросын улаанбуудай нийлүүлэгчид Ойрхи Дорнодын зах зээлийг эзэлжээ.

    Харин хоёрдахь том экспортлогч Канад улсад цаг агаар улам дулаарч байгаа нь ургах хугацааг уртасгаж, улмаар ургацын хэмжээнд ч эерэг нөлөө үзүүлж байна.

    Түүнчлэн Аргентин, Австрали, Франц, Герман, Казакстан болон зүүн Европын зарим улс оронд улаанбуудай экспортолж байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй