ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зээлийн төслийн төлөөлөгчид Ц.Шаравдоржтой уулзлаа

    Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр Азийн хөгжлийн банкнаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газарт “Ургамал малын эрүүл ахуй, хүнсий аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” зээлийн төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ.

    Азийн хөгжлийн банкны төлөөлөгч Мария Кристина Лозано монголд ирэхдээ уг төслийг хариуцагчийн хувьд МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой өнөөдөр уулзлаа. Уг уулзалтаар хоёр тал  төслийг  хэрэгжүүлэх төлөвлөгөө, хуваарь,  удирдах нэгжийн ажилтнуудыг сонгон шалгаруулах ажиллагааны талаар санал солилцсон юм.

     Уулзалтын үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлэхдээ “Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх төслийн талаарх анхны мэдээллийг солилцож байгаадаа баяртай байна. Төсөл хэрэгжүүлэх сургийг сонсоод л Мэргэжлийн хяналтын байгууллагынхан бэлтгэлээ хангаж эхэлсэн. Хилийн боомт дээр барих хяналтын лабораторийн барилга барих газраа авчихсан байгаа. Тиймээс төслөө хурдан эхлүүлэхийг хүсч байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

    Энэхүү төслийн хүрээнд  Дархан-Уул аймаг, Замын-Үүд, Алтанбулаг боомт дахь мэргэжлийн хяналтын байгууллагын лаборатори, Сэлэнгэ, Дорноговь аймаг дахь Мал эмнэлэг, үржлийн газрын лаборатори, Замын-Үүд, Алтанбулаг боомт дахь эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн хяналт шалгалтын байр, тоног төхөөрөмжийг сайжруулах, хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангаж, боловсон хүчнийг сургах ажлыг хийх юм байна. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагын хил, хорио цээрийн хяналт шалгалтад ашиглагдах Хяналт шалгалтын удирдлагын цахим систем /IMS/-ийг байгуулна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй