ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улаанбурхантай 948.3 сая төгрөгөөр тэмцэнэ

    Өнгөрсөн сарын 16-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд 948,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Түүнчлэн 18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар кампанит ажил болгон зохион байгуулахыг үүрэг болгож байсан. Тухайн үед тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа дараах мэдээллийг өгч байжээ.

    “Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар, нэгдсэн эмнэлэг, хүүхдийн яаралтай тусламжийн төвүүд 24 цагаар ажиллаж, эмч мэргэжилтнүүд хүрэлцэхгүй байна. Тэтгэвэрт гарсан эмч, ажилтнууд, резидентурт сурч байгаа эмч нарыг татан оролцуулж байгаа. Эмч, ажилчдынхаа илүү цагийн хөлсийг олгохоор Эрүүл мэнд, спортын сайдын багцаас хөрөнгө гаргаж ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Салбар эзэнгүйрсэн, ажил назгайрсан зүйл байхгүй, ажлаа цаг хугацаанд нь зохион байгуулж байгаа гэж хэллээ”

    Тухайн үед Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргаар Д.Нямхүү гуравдугаар сард томилогдоход Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажиллаж байсан туршлагатай учраас ажил албан тушаалд дасан зохицох, суралцах хугацаа байхгүй гээд ажлаа чанартай сайн гүйцэтгэхийг түүнд үүрэг болгож байжээ.

    Эх сурвалж. Zasag.mn

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй