ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Атганд үлдсэн эрдэнэ”-с эсээ бичлэгийн уралдаан зарлажээ

                Монголын кино урлагийн ертөнцөд цахиур хагалж яваа “Хувьсал” продакшныхан өнгөрсөн гуравдугаар сарын 05-нд “Атганд үлдсэн эрдэнэ” киноныхоо нээлтийг хийж, үзэгчдэд дэлгэцийн дөрөв дэх уран бүтээлээ өргөн барьсан. Монгол ахуй соёл, өв уламжлалаа мартах дөхсөн “алдааг” нь өнөө цагийн залууст сануулж, амьдралын олон нугачаанд нуугдсан томоохон сэдвийг олонд дэлгэсэн билээ.

    Киног  үзээд амьдралд нь сургамж болохуйц олон зүйлийг ухаарч ойлгосноо үзэгчид илэрхийлж, сэтгэгдлүүдээ илгээсэн тул “Хувьсал”-ынхан эсээ бичлэгийн уралдаан зарлажээ. “Атганд үлдсэн эрдэнэ буюу амьдралд өгсөн сургамж” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцож буй үзэгч өөрсдийн сэтгэл зүрхэнд буусан сонирхолтой төсөөлөл, өнгөрсөн амьдралынх нь алдаа оноог сануулсан гайхалтай дурсамж, инээд эгдүү хүргэсэн элдэвтэй зураглал зэргийг нүдэнд харагдтал бичиж, тэдний цахим хаяг руу илгээж байгаа аж.

    Уралдааны шалгаруулалт удахгүй болох бөгөөд тус продакшны уран бүтээлчид өөрсдийн зүгээс шилдгийн шилдэг оролцогч тодруулах бол, дэд байрын шагналын эзнийг үзэгдийн шалгаруулалтаар тодруулах гэнэ. Азтай, одтой  бас авьяастай үзэгчийн бичсэн шилдэг эсээ бичлэг чухам аль нь байх бол. Сонирхуулахад “Атганд үлдсэн эрдэнэ” киноны  уран бүтээлчид Замын Үүд, Сайншанд, Чойрыг зорихоор зэхэж буй.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй