ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Айшолпан охины тухай киноны продюсераар ‘Star Wars’ киноны жүжигчин ажиллана

    "Бүргэдийн анчин" хэмээх 13 настай Казак охины тухай кино хийгдэхээр болоод байгаа. Тэгвэл тус киноны продюсераар "Оддын дайн" киноны гол дүрийн жүжигчин Daisy Ridley ажиллахаар болсон талаар http://deadline.com/ сайт мэдээлжээ. Киноны зураг авалт Монгол орны баруун хойд хэсэг, Алтайн оргилуудад авагдах аж. 

    Мөн тус сайтад 2000 жилийн туршид зөвхөн эрчүүдийн хийж байсан бүргэдийн анг анх удаа 13хан насандаа аав, өвөө нараараа заалгуулан хийж сурсан Айшолпан охиныг танилцуулсан байв. Түүний тухай анхны бүрэн хэмжээний уран сайхны киноны продюсераар ажиллахаар болсон "Оддын дайн" киноны жүжигчин Дейси: "Би Айшолпан охины түүхийг сонсоод маш их сэтгэл хөдлөн энэ гайхалтай киноны нэг хэсэг болохыг хүссэн. Түүний түүхийг сонссон хүн бүр бас залуу охид маш их урам авна гэдэгт би итгэлтэй байгаа учраас дэлхий нийтэд Айшолпаны түүхийг танилцуулах аялалын нэг хэсэг болсондоо ихэд бахархаж байна" хэмээн ярьжээ.

                                                                                                     Эх сурвалж: http://deadline.com/

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй