ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эмэгтэйчүүд хэзээ эрчүүдтэй адилхан цалин хөлс авдаг болох вэ?

    Та бидний сайн мэдэх “Нууц материалууд” цуврал киноны шинэ анги энэ ням гарагт америкийн Фокс телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Их Британийн үзэгчид ирэх сард энэхүү шинэ цувралыг Channel 5-аар хүлээн авч үзэх гэнэ. Харин Монголд шинэ цуврал хэзээ үзэгчдийн хүртээл болохыг өнөөдөр таамаглахад эрт биз ээ.  Энэ удаад киноны үйл явдлын тухай биш кино урлагийн ертөнцөд ч эмэгтэйчүүд эрчүүдийн цалингийн ялгаа их байгааг хөндөж байна. Саявтархан ижилхэн ажил гүйцэтгэдэг боловч эмэгтэй хүн гэсэн хүйсээсээ улбаалж бага цалин авдаг нь бүсгүйчүүдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа тухай мэдээлж байсан. Мөн ойрын зуун жилд эрчүүд эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа арилах боломжгүй гэсэн шинжлэх ухааны таамаг ч гарчээ. Тэгвэл тус цувралын гол дүрийн жүжигчин Жиллиан Андерсонд анх хамтран тоглогч Дэвид Духовнид өгөх цалингийн тэн хагасыг санал болгожээ. Жиллиан энэ тухай “Энэ үнэнийг дэлгээд байхад хэвлэлийнхэн төдийлөн анхаарахгүй байгаа нь хачирхалтай. Миний хувьд цалингийн ялгаа маш чухал сэдэв. Өмнөх цувралуудад бид хоёр яг адилхан цалин авдаг байсан. Тийм болохоор Дэвидийн цалингийн талыг санал болгоход би их гутарсан” гэжээ.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй