Товч мэдээ мэдээлэл
Монгол улс экспортлогчдын анхаарлыг татаж эхэллээ
2016 оны 1 сарын 18

“Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн салбарт нь усны шинэ менежмент хэрэгжүүлж чадвал аль аль талдаа зах зээл өснө” гэсэн мэдээгээр Австралийн бизнес эрхлэгч нар Монгол Улсыг илүүтэй сонирхож эхэллээ. “Монгол Улсад Австралийн уул уурхайн олон компани ажилладаг, ялангуяа уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний дэлхийд данстай, нэртэй компаниуд цөөнгүй бий” гэж мэдэгдлээ. Монгол Улсын алт зэсний нөөцийн томоохон хэсгийг бүрдүүлэгч Оюу Толгой нь далд уурхайгаа өргөтгөхөөр төлөвлөж байгаа ба саяхан уг ажлыг гүйцэтгэхээр 4.4 тэрбум ам.долларын үндэстэн дамнасан санхүүжилтийн гэрээг эцэслэсэн байна.

 

Манай сайт таалагдсан бол лайк дараарай