ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Үнээ”, “Тахь” гэж хочилж дээрэлхдэг байсан тул сургууль завсарджээ

    Канадын загвар өмсөгч Винни Харловын бяцхан охин байхдаа бусдын адил жаргалтай байгаагүй. Түүний багын нэр нь Чантелле Браун Янг бөгөөд витилиго буюу арьсны пигментийн эмчлэгдэшгүй өвчин дөрвөн настайд нь илэрсэн байна. Гадаад төрхөөсөө үүдэж бусдад байнга дээрэлхүүлэхийн зэрэгцээ үнээ, тахь гээд олон муухай хочтой байж. Өдгөө нэртэй загвар өмсөгч болсон ч бяцхан Винни Харлов хүүхдүүд дээрэлхээд маш хэцүү байсан болохоор сургуулиасаа гарч гэрээр боловсрол эзэмшихээс өөр аргагүй болсон гэдэг.

    Бусад хүүхдүүд таныг яаж дээрэлхдэг байсан бэ?

    Тэдэнд  дээрэлхүүлснээс болж сургуулиас гарсан маань үнэндээ зөв шийдвэр болсон. Бусдад дээрэлхүүлдэг байсан учраас л би их хүчтэй болсон. Бусад хүн миний тухай юу ч гэж хэлсэн би өөрийгөө хайрлаж сурсан даа. Ингэж л хэнийг ч бас амьдралд тулгарсан ямар ч бэрхшээлийг давах эр зоригтой болсон.

    Яагаад загвар сонирхох болов?

    Үнэнээ хэлэхэд би өөрийгөө загвар өмсөгч болно чинээ санаагүй. Харин энтертаймент мэдээний сэтгүүлч болохыг хүсдэг байсан. Анх Торонтогийн гэрэл зурагчин Шаннон Бүүдрамтай ярилцлага хийсний дараа л тэр намайг загвар өмс гэж ятгасан. Тэр хатагтай намайг орхилгүй загвар өмсөхийг байнга сануулж байсан л даа. Ингэж л би өөрийгөө нийгмийн сүлжээгээр таниулж эхэлсэн.

    Таяра надад боломж өгсөн

    Америкийн шинэ топ модель нэвтрүүлгийн шинэ улирал эхлэх үед би цахим ертөнцийн шүтэн бишрэгчдээсээ миний зургууд дээр Таярагийн нэрийг тааглахыг гуйсан л даа. Миний санаснаар ч болж Таяра зургуудыг минь үзээд надад санал тавьж, 21 дэх улиралын оролцогч болсон.

    Гэрэл зурагчин Ник Найттай ажиллахад ямар байдаг вэ?

    Никийн авсан зургуудыг л би миний анхны моделийн ажил гэж нэрлэдэг. Өмнө нь реалити шоунд орж байхдаа хоббигоороо л зураг авахуулдаг байлаа. Шоуны дараа Никээс надад хаягласан мэйл ирж бид удалгүй Лондон уулзаж зураг авалт хийсэн юм. Тэрний зургуудыг хараад л надад моделиор ажиллах итгэл төрсөн дөө.

    Загварт ч бас алагчлал, ялгаварлал байгаа биз?

    Энэ салбар улам нээлттэй болж байгаа. Гэхдээ л гоо сайхны олон төрөл хэлбэрийг стандарт болгох ажил дутмаг байна. Би л хувьдаа сэтгүүлийн нүүрнээс, кино дэлгэц, сурталчилгааны самбаруудаас өөр өөр дүр төрх олж хармаар байна. Амьдралын олон талбараас өөр өөр хүмүүсийг энэ зах зээлд оруулах цаг ирсэн.

    Таны хувьд загварын ертөнцийн хамгийн эрх чөлөөтэй шинж чанар нь юу вэ?

    Хамгийн эрх чөлөөтэй зүйл нь мэдээж би өөрийнхөөрөө л энгийн байж, загварын салбарт гоо сайхан гэдэг ямар ч хэлбэртэй байж болно гэдгийг батлах.

    Тэгвэл нийгмийн энэ бүх сүлжээнүүд гоо сайхан гэх ойлголтын агуулга өөрчлөгдөхөд хэр чухал юм бэ?

    Минийхээр энэ өөрчлөлтөнд нийгмийн сүлжээ их тустай. Эерэгээр бас зөв ашиглаж чадвал дэлхийн хаа нэгтээ амьдарч байгаа гайхалтай хүнтэй уулзах, өөрт байгаа содон зүйлийг бусадтай хуваалцах гайхалтай багаж хэрэгсэл юм шүү.

    Таны гадаад байдал загварын ертөнцөд шинэ чиг хандлага болсон. Таны арьсны энэ байдлыг дууриаж ашиг олж байгаа хүмүүст юу хэлэх вэ?

    Би Инстаграмаараа дамжуулж энэ тухай олон ярьсан даа. Давтаад хэлэхэд тэр хүмүүс намайг сөрөг байдлаар хуулбарлаагүй. Тэд миний л нэг хувилбарыг үзүүлж байгаа, үүнд ч би талархалтай ханддаг.

    Ер нь ирээдүйд загварын салбар ямар “лүүк”-ийг илүүд үзнэ гэж бодож байна вэ?

    100 хувь мэдэхгүй л дээ. Гэхдээ ямар ч болсон бай, би тэргүүн эгнээнд л байхыг хүсч байна.

    2016 оныг хүртэл загвар өмсөгч Винни Харлов Инстаграмд нэг сая давсан дагагчтай болжээ. Тэрээр испанийн Desigual брэндийн нүүр царай бөгөөд Кейт Мосс, Лэди Гага, Кени Уэст нартай хамтран ажилладаг гэрэл зурагчин Ник Найттай хамтран ажиллаж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй