ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Э.Мөнхтөр бие дааж дэлгэцийн уран бүтээл гаргана

    “Сайн уу амьдрал минь” киноны жүжигчид болох О.Цэнгэл, Э.Мөнхтөр нар долоон жилийн дараа “Эр хүн болгож өгөөч” уран сайхны кинонд дахин дурлалт хосын дүрд тоглосон талаар бид мэдээлж байсан. Тэгвэл “Сайн уу амьдрал минь”-д тоглож Монголын кино урлагийн тогоонд хөл тавьсан жүжигчин Э.Мөнхтөр өнөөдөр өөрөө кино бүтээх зорилготой болжээ. “A-Capella” хамтлагийн дуучин тэрээр мөн “Амьдралын амт”, “Тагнуулч аав”, “Аюултай харилцаа” кино, мөн ирэх онд нээлтээ хийх олон кинонд тоглосон байна. Тухайлахад Э.Мөнхтөрийн тоглосон “Шуугиан таригч” кино ирэх оны эхний өдөр нээлтээ хийх юм байна. СУИС-ын мюзик холлын ангийг арван жилийн өмнө төгсч, энэ хугацаанд арвин туршлага хуримтлуулсан учраас “аварга биет” маань өөрийн уран бүтээл хийхийг хүсч байгаа гэнэ. Тэрээр энэ тухайгаа “Өөрийгөө жаахан сорих гэсэн юм. Хүний уран бүтээлийн алдаа оноо нь бүгд л хүнийх байдаг юм байна” гэж ярьжээ.  2015 он шувтарч хүн бүр энэ жилийнхээ алдаа оноог дүгнэн, ирэх жилийнхээ зорилтыг тодорхойлж байгаа энэ цаг мөчид жүжигчин Э.Мөнхтөрд 2016 онд дэлгэцийн бас нэг сайхан бүтээлээр үзэгч олонд бэлэг барихыг ерөөе.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй