ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Баярын өдрүүдэд мах, гурил, хүнсний ногоо ямар үнэтэй байх вэ?

    Нийслэлийн Статистикийн газраас 12-р сарын 23-нд долоо хоногийн үнийн мэдээг танилцуулжээ. Хонины нэг кг ястай мах 3900 төгрөг, "Алтан тариа" нэг кг гурим 1200-1500, нэг кг төмс 1064 төгрөгийн үнэтэй байна.

    Махны дундаж үнэ

    2015 оны 12-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 3900 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5515 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7600 төгрөг байна. Хонины ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.  

    Гурилын үнэ

    2015 оны 12-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 760-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна. 

    Төмс, хүнсний ногоо

    2015 оны 12-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 0.7 хувиар буюу 10 төгрөгөөр өсч, харин лууван 0.9 хувиар буюу 15 төгрөг, манжин 5.0 хувиар буюу 90 төгрөг, хятад сонгино 2.3 хувиар буюу 30 төгрөгөөр тус тус буурсан байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт

    Тийм Үгүй