ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спортын ертөнцөөр аялуулсан шилдэг 100 агшин

    "Инчён-2014" наадам сурвалжилсан Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Магнайбаяр, “Өнөөдөр” сонины Э.Харцага, “Үндэсний шуудан”-гийн сэтгүүлч Б.Мөнхзул нар "Азийн наадам шилдэг 100 агшин" гэрэл зургийн үзэсгэлэнгээ "Blue Moon" арт галарейд өнөөдөр нээж, наадмын адал явдал, ялалт амжилтын ховор агшныг дурайн авайд буулгаж үзэгчдийг спортын ертөнцөөр аялуулав.

    Тав хоног үргэлжлэх уг үзэсгэлэнд дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадмын шагналын тавцанд медаль хүртээд баярын нулимстай зогссон Монголын тамирчдын бахдам, бас баярлам торгон агшинг харуулсан сэтгэл сэргэмээр зургууд тавигджээ.

                                              Э.Магнайбаяр

                                                        Ч.Ганбат

                                                         Э.Харцага

    Дөрвөн залуугийн  нэг баг болж ажилласны үр дүн ч бүтээлүүдээс нь харагдсан. Товчхон хэлбэл тэд залуусыг сархдад бус спортод дурлаасай хэмээн уриалснаа гэрэл зургуудаараа харуулсан байлаа. Энэ үзэсгэлэн ард түмэндээ наадмын сонин хачин, дуулиан шуугиан,  торгон агшинг газар дээрээс нь шуурхай хүргэхээр ачаалалтай ажилласан гэрэл зурагчдын тамирчдаа сэтгэл зүрхээрээ дэмжиж явсны тайлан гэж ойлгож болно.

                                                                                             Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй