ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Мөнгөнтуул: ОУ-ын шатрын холбооны төлөөлөгч ирж бэлтгэл хангана

    “Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэг” 2015 онд дэлхийн Монголчуудыг соёл урлаг, спорт, хүмүүнлэгийн зорилгоор дэмжиж чадварлаг Монгол хүнийг алдаршуулах зорилготой байгуулагдсан юм. Нийгэмлэгт салбар бүрдээ манлайлал болсон залуус нэгдэн “Монгол туургатны их наадам”-ыг зохион байгуулахаар хэдийнээ бэлтгэл ажлуудаа базаажээ. Наадмын хүрээнд “Монгол туургатны шатрын тэмцээн” болох бөгөөд уг тэмцээнийг зохион байгуулах комисст ажиллаж байгаа оюуны спортод монголын нэр хүндийг өндөрт өргөж яваа Их мастар Б.Мөнгөнтуултай ярилцлаа. ФИДЕ-гийн "Олон улсын эмэгтэй их мастер" цолыг 2003 онд Монгол улсаас анхлан хүртсэн тэрбээр өнгөрөгч онд Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор оюуны тулаан дахь хөдөлмөрөө үнэлүүлсэн билээ.

    -Монгол туургатны шатрын тэмцээн хэзээ болохоор товлогдсон бэ. Ямар дүрмээр тоглох уу?

    -“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгээс “Монгол туургатын наадам”-ыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд хамгийн түрүүнд буюу энэ сарын 12, 13, 14-нд “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ыг зохион байгуулж байгаа. Түүний дараа мисс, шатар, бизнес форум гээд цуврал тэмцээн наадмууд болно. Тэмцээнээ ирэх гуравдугаар сард зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Олон улсын Шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновтой тэмцээнийхээ талаар ярилцсан. Шатрын холбооны төлөөлөгч энэ сарын дундуур монголд ирнэ. Тэр үед бид уулзан тэмцээнээ хэрхэн зохион байгуулах талаар ярилцан гэрээ, хэлэлцээр хийнэ. 

    -Таны хувьд ойрд тэмцээн уралдаанд хэр оролцож байна. Бүл нэмэн бяцхан гүнжтэй болсон шүү дээ?

    -Ойрд нялх хүүхэдтэй учраас гэр зуураа байна. Он гаргаад тэмцээн уралдаанд оролцоно. Саяхан түргэн тоглолт болон блицийн улсын аваргад тоглосон. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй