ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шуурхай мэдээ: Иргэдэд мөнгө хураалгахгүй байхыг анхааруулж байна

    Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр дамжуулан санхүүгийн үйлчилгээний нэг төрөл болох crowdfunding буюу хөрөнгө босгох үйл ажиллагааны талаар сурталчилж, энэ чиглэлээр тодорхой төслүүд хэрэгжүүлж байна. Иргэн бүр хуримтлалаа нэгтгэж, тодорхой том төслүүдэд хөрөнгө оруулах боломжтой сангийн эх үүсвэрийг бий болгох, энэ чиглэлээр боломж байгаа талаар мэдээлэл өгч, иргэдэд таниулан ойлгуулах санаачилга гарч байгаа нь манай иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд танин мэдэхүйн ач холбогдолтой. Гэсэн хэдий ч иргэдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, тусгай данс болон тодорхой активт байршуулж, захиран зарцуулна гэж олон нийтэд зарлаж байгаа нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл юм.
    Хөрөнгө оруулалтын санд нэгж эрх эзэмшүүлэх замаар хөрөнгө оруулалт төвлөрүүлэх ажиллагаа нь  Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хүрээнд хийх эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд хөрөнгө оруулалтын менежментийн компаниар дамжуулан тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэх ажил үйлчилгээнд хамаардаг. Олон нийтээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэх буюу crowdfunding хийх үйл ажиллагаа нь  бусад улс орны хувьд тодорхой зохицуулалттай, эрх бүхий итгэмжлэлийн үндсэн дээр хийгддэг санхүүгийн ажил үйлчилгээ юм. Манай орны хувьд энэ төрлийн үйлчилгээ нь эрх зүйн хувьд хараахан зохицуулагдаагүй байгаа болно. Иймд олон нийтийн сүлжээгээр санаачилга өрнүүлэн нийтэд санал гаргаж байгаа нэр бүхий иргэд, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл аваагүй, хөрөнгө итгэн удирдуулах эрх бүхий этгээд биш тул иргэд санаачилгыг нь дэмжиж болох хэдий ч мөнгөн хөрөнгө шилжүүлэх шийдвэр гаргахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    976-80119630
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт

    Тийм Үгүй