ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хоёр цагийн өмнө төрсөн хүүг сүмд орхижээ

    Нью-Йоркийн Күйнс дүүрэгт орших нэгэн сүмд Зулсарын баярт зориулж Есүс Христийн мэндлэсэн үйл явдлыг харуулахаар тайз зассан байж. Тус тайзны голд бяцхан Есүсийг эхээс мэндэлснийх нь дараа хэвтүүлэх засч, хонхойлсон талбайд дөнгөж төрсөн эрэгтэй хүүхдийг орхисон байжээ. Тус сүмийн харгалзагч Жойс Морган үдийн цайгаа ууж ирээд хог шүүрдэж байтал хүүхдийн уйлах сонсогджээ. Эхэндээ сүмд мөргөлчид хүүхдээ дагуулж ирж гэж бодсон ч ойр хавьд хүүхэд байгаагүй байна. Жойс Морган хүүхдийн дууг дагаж явсаар Есүс зориулсан тайзан дээр дөнгөж төрсөн, хүйг нь ч таслаагүй хүүхэд байхыг олсон байна. Хяналтын камерын бичлэгт сүмрүү нэг эмэгтэй хүүхэд тэвэрч ороод ганцаараа буцаж гарсан дүрс үлджээ. Мөн ойролцоох дэлгүүрээс хүүхдийг ороосон цэнхэр арчуурыг худалдаж авсан байжээ. Нью-Йоркийн “аюулгүй газар” хуулийн дагуу эцэг эхчүүд хүүхдээ сүм хийд зэрэг аюулгүй газарт үлдээж болдог. Ингэхдээ хоёрдогч хүнд ийм үйлдэл хийснээ мэдэгдэх ёстой байдаг гэнэ. Одоогоор хүүг төрүүлсэн эх энэ талаар хүнд мэдэгдээгүй байна. Эв эрүүл бяцхан хүүг эмнэлэгт аваачсан бөгөөд түүний эхийг олох ажил үргэлжилж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй