Товч мэдээ мэдээлэл
Хадгаламжийн хүүгээс татвар авахгүй
2015 оны 11 сарын 27

Мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөх тухай хууль хэрэгждэг. Тэгвэл энэ хуулийн 13.1.4-т заасан хүүгийн орлогод  2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс албан татвар ногдуулж эхлэх болжээ. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах систем дэлхийн өндөр орлоготой ихэнх улсад хэрэгждэг. Харин манай улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, хадгаламжийн хэмжээ бага байгаа, иргэдийн орлого зарлагын харьцаа сайнгүй энэ цаг үед хэрэгжүүлж эхлэх нь иргэд, харилцагчид санхүүгийн хүндрэл бий болгох, банкин дахь эх үүсвэрээ буцаан татах гэх мэт сөрөг үр дагаварыг үүсгэж болзошгүй. Тиймээс хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хугацааг дахин сунгах саналыг Монголын банкны холбооноос гаргасан байна. Тус саналын дагуу Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өргөн барьсан байна.

Манай сайт таалагдсан бол лайк дараарай