ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Европт 1320 онд тэмбүү өвчин тархсан байжээ

    Орчин цагийн АНУ-ын газар нутгийг Кристофер Колумб нээсэн гэдгийг бид бүхэн түүхийн сурах бичгээс олонтаа уншиж байсан. Кристофер Колумб 1493 онд Испанийн эрэгт буусан үеэс Европ тивд олон зуун дамнан үргэлжилсэн шинэ тахал дэгджээ. Энэ тахал гээч нь бэлгийн замаар дамжин халдварладаг бидний нэрлэж заншсан тэмбүү юм. Судлаачид 1490-ээд оноос Европт дэлгэрсэн энэ өвчнийг Колумбын хөлгийн багийн нэг гишүүн Кариббын тэнгисийн арлуудад байхдаа тусч улмаар Европт авч ирсэн гэж үздэг. Мөн Африк тивээс иргэдийг боолчлон авчрах үед энэ өвчин хамт ирсэн гэх нь ч бий.  Тэгвэл аль онол нь үнэн болохыг батлахаар Австрийн Виенна хотын МэдЮни их сургуулийн судлаачид эртний хүний цогцост шинжилгээ хийж байна. Тэртээ 14-р зууны үед амьсгал хураасан хүүхдийн биед шинжилгээ хийж, улмаар Кристофер Колумбыг Европт ирэхээс өмнө уг өвчин тус тивд дэлгэрсэн байсан байх магадлалтайг нотолжээ.  Барагцаагаар 1320 онд амьдарч байсан хүүхдийн энэхүү шарил Европт тэмбүү өвчин байсны хамгийн эрт үеийн нотолгоо аж. Дашрамд сонирхуулахад өнөөдөр дэлхий дахинд тэмбүү өвчний халдвартай 36 сая хүн амьдарч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жил бүр 12 сая хүн шинээр тэмбүүгийн халдварт өртөж байна гэж мэдэгджээ. Тэмбүү өвчин жирэмсэн эхээс урагт халдаж, улмаар үр удмыг хөнөөдөг аюулт өвчин билээ. Монгол улсад тэмбүү өвчнийг үнэ төлбөргүй, өндөр нууцлалтайгаар эмчилдэг.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй