ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ажлаасаа гарсан ч НД-аас гурван сар тэтгэмж авах эрхтэй

    Та ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн, түүний дотор сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Ажилгуйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын орлогын дунджаас дараах хувиар боддог.

    Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/

    Тэтгэмж бодох хувь

    5 хуртэл жил

    45

    5-10хуртэл жил

    50

    10-15 хуртэл жил

    60

    15 ба туунээс дээш жил

    70

    Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /ХХУХ/ эсвэл нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно.
    Жишээ: Даатгуулагч С. 2008 оны 10 дугаар сард орон тооны цомхотголоор ажлаасаа халагдсан. Түүний сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого 220000 төгрөг. Даатгуулагч С. 1995 оноос хойш 7 жил ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн тул түүний тэтгэмжийг сарын дундаж цалин, хөлсний 50 хувиар тооцож 394340 төгрөг (220000*50%:21.2*7б өдөр) -ийн тэтгэмж олгоно.

    Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрөөр бодож олгох боловч тэтгэмжээс ажлын 36 өдрийг хасаж олгох нөхцөл байгаа. Та өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан бол хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачилгаар ажлаас халагдсан бол ажлын 40 өдрийн тэтгэмж олгоно гэсэн үг. Даатгуулагч ажлаас халагдсанаас хойш 14 хоногийн дотор өөрийн оршин суугаа аймаг, сум, дуургийн ХХҮХ-т бүртгүүлэх үүрэгтэй. Даатгуулагч ажлаас халагдсаны дараа хүндэтгэх шалтгаангүйгээр 14 хоногийн дотор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний албанд бүртгүүлээгүй тохиолдолд олговол зохих тэтгэмжээс 14 хоногоос дээш хожимдсон хугацааны ажлын өдрүүдэд ногдох тэтгэмжийг хасч олгоно. Тухайлбал, даатгуулагч ажлаас халагдсан тушаал гарснаас хойш 24 хоногийн дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний албанд бүртгүүлбэл түүнд ажлын 76 хоногийн бус ажлын 66 хоногийн тэтгэмж олгоно.

    Жишээ: Даатгуулагч Г. 2008 оны 9 дугээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдсан. Түүний сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого 250000 төгрөг. Даатгуулагч Г. 1995 оноос хойш 13 жил ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн тул түүний тэтгэмжийг сарын дундаж цалин, хөлсний б0 хувиар тооцож 283020 төгрөг(250000*60%:21.2*40) - иин тэтгэмж олгоно.


     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй