ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мартагдсан түүхийг өөр өнцгөөс харуулах гэрэл зургууд

    Титаник хөлгийн хамгийн сүүлийн гэрэл зураг

    1912 оны дөрөдүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө британийн алдарт “Титаник” аварга хөлөг осолдож дэлхийн хамгийн том хөлгөөр америкт очиж үзэхээр явсан 1316 зорчигч, багийн 891 гишүүн нийт 2207 хүнээс 1502 нь живж амь алдсан юм. Энэ бол далайд болсон хамгийн олон хүний  амь алдсан таван том ослын нэгд орсон хэвээр байгаа юм.

    Empire State Building-г барьж байгаа барилгачин Нью-Йорк хотыг тольдон байна

    Нью-Йоркийн хамгийн алдартай барилгын нэг 102 давхар Эмпайр Стейд Билдинг тэнгэр багнанадсан цамхгийг 1930 оны гуравдугаар сарын 17-нд барьж эхэлжээ. Тус цамхгийг Америкийн Нью-Йорк муж улсыг хүндэтгэн нэрлэсэн байна. Барилгын зургийг архитектурын “Шрив, Лэм, Хармон” компани хийжээ. Тэнгэр баганадсан цамхгийг бүтээгчид түүний зураг төслийг артдеко маягаар гүйцэтгэжээ.

    Мэрилин Монро Жонн Кеннеди нар

    Тэртээ 1962 оны 5-р сарын 19-нд Ерөнхийлөгч Кеннедигийн 45 насны төрсөн өдрөөр Мэрилин “Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэх алдартай дуугаа дуулсан бямба гарагийн орой авсан паппараци зураг. Дурлалт хосын нандин мөчийг харуулсан энэ зургийг үнэндээ гэрэл зурагчид тэдэнтэй адил хүмүүсийг оролцуулж зохиомжилсон зураг гэж олон хүн үздэг.

    Цөмийн бөмбөг туршилт

    АНУ 1946 онд Бикини Атоллд цөмийн зэвсэг туршжээ. Замын уулзвар ажиллагааны хүрээнд хоёр удаа цөмийн бөмбөг тэсэлж байлдааны хөлөг онгоцонд ямар нөлөө үзүүлэхийг туршсан байна. Хоёрдахь тэсрэх бөмбөг нь Baker нэртэй байсан бөгөөд усан дор тэсэлсэн дэлхийн анхны цөмийн бөмбөг.

    Хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлолт

    Тэртээ 1947 оны тавдугаар сарын нэгэнд Эвелин хэмээх 23 настай Калифорнийн уугуул оюутан бүсгүй Empire State Building-аас үсэрч амиа егүүтгэжээ. Түүнийг амьсгал хураагаад удаагүй байх үеийн энэхүү зургийг Роберт хэмээх гэрэл зургийн чиглэлээр суралцдаг оюутан авсныг Life сэтгүүл бүтэн нүүрээр хэвлэжээ. Тус сэтгүүл энэ зургийг Хамгийн үзэсгэлэнтэй амиа хорлолт гэж нэрлэсэн байна.

    Дисней Лэндийн нээлтийн өдөр

    АНУ-д 1955 онд Диснейланд анх үүдээ нээжээ. Уолт Диснейн нээлтийн ёслолын үйл ажиллагааны тухай АНУ даяар өргөн нэвтрүүлгээр цацаж, айл бүр дэлхийн хамгийн аз жаргалтай газрын тухай чих тавин чагнаж суулаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй