ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэтгэцийн ”юм”-тайгаа нуугаагүй одод-1

    Сэтгэцийн өвчин хэнд ч тохиолдож болно. Эдгээр зоригтой алдартнууд сэтгэцдээ “юм”-тай гэдгээ нуулгүй илчилжээ.

    Кара Делевинь Воог сэтгүүлд өөрийгөө гэмтээх, зовоох хүсэл болон сэтгэл гутралын талаар “Би энэ тухай ер нь ярьдаггүй ч миний нэг том хэсэг сэтгэл гутралтай холбоотой. Гэхдээ би азтай охин гэдгээ мэднэ. Учир нь би өдийд үхсэн ч байж болох байсан” гэж ярьжээ.

    Америкийн инээдмийн жүжигчин, зохиолч Сара Силверман энэ долоо хоногт Гламур сэтгүүлд 13 настайдаа сэтгэл хямралд автаж, 20-оод наснаасаа сэтгэл зовнилоос улбаалан шаналах болсон тухайгаа эссе бичиж хэвлүүлжээ. Бүсгүй хэзээ нэгэн цагт ирэх үхэл өөрийг нь ч тойрохгүй гэдгээс айж сэтгэл нь хямардаг байна.

    Австрали гаралтай америк жүжигчин, модель, хүмүүнлэгийн үйлстэн Портиа де Росси 12 настайгаасаа хоолны дэглэм барьж эхэлжээ. Үүнээс улбаалж Росси анорекс өвчин тусч, тэгснээ ховдоглон иддэг болж, туулгах эм ууснаар төгсдөг байна. Заримдаа өдөрт 300хан калори илчлэг авч 20 хонох ч тохиолдол байдаг гэнэ. Тэрээр хоол идэхтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтийнхөө тухай “The unbearable lightness of being” ном бичжээ.

    Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин Жейн Фонда олон арван жил ховдоглон идэх өвчнөөр шаналжээ. Түүний бэлгийн бойжилтын үеэс эхэлсэн энэ зовиур нь 40 нас хүртэл нь дагасан байна. Энэ өвчин нас ахих тусам улам хүнд илэрч, эдгэрэх нь удаан байдаг гэж жүжигчин Жейн Фонда ярьжээ.

    Дуучин, дуу зохиогч, төгөлдөр хуурч Фиона Эппл 12 настайдаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсныхоо дараа анорекс өвчинд автжээ. Роллингстон сэтгүүлд ярилцлага өгөхдөө Эппл “Би сэтгэлээр унаж, өөрийгөө үзэн ядаж байсан. Миний хувьд турах биш харин биеэс минь салахгүй байгаа уур хилэнг зайлуулах л чухал байсан” гэжээ.

    Америкийн жүжигчин Жон Хаммыг 20 настайд эцэг нас барснаас улбаалж сэтгэл хямралд оржээ.  Жон богино хугацаанд сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн бөгөөд ийм эмчилгээ үр дүнгээ өгч, эдгээдэг гэдгийг батлан хэлсэн байна.

    Америкийн телевизийн жүжигчин Оливиа Манн айдаст автах мөн “Трихотилломания” өвчтэй. Урт нэртэй өвчний тухайд сэтгэл гутралаас үүдэн хүн үсээ зулгааж, тайвшрах шинж тэмдгээр илэрдэг. Манн хүмүүс ихэвчлэн хумсаа мэрдэг, харин би сормуус хөмсөгнийхөө үсийг зулгаадаг. Энэ байдалдаа үнэхээр сэтгэл гутардаг гэж ярьжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй