ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөлөөр эрүүл мэнд шинжих

    Хөлөө ажиглаж эдгээр шинж тэмдэг нь ямар өвчний шинж болохыг мэдээрэй.

    Хүйтэн хөл

    Хэрэв таны хөл үргэлж хүйтэн байдаг бол цусны эргэлт муу, даралт багатай, цус багатай гэсэн үг. Мөн чихрийн шижин өвчний шинж тэмдэг байж болно. Эмнэлэгт оношилгоо хийлгэж нарийн онош тогтоолгох хэрэгтэй.

    Хөл өвдөх

    Орой болгон хөл өвдөх голдуу гуталнаас болдог. Ялангуяа хэт өндөр өсгийтэй гуталнаас болж 10 эмэгтэйн 8-ынх нь хөл өвдөж байдаг. Спортоор ачаалалтай хичээллэдэг хүмүүсийн хөл бас өвддөг тал бий.

    Улаан, цагаан, хөх хуруунууд

    Рэйнаудийн хам шинж өвчин буюу хөлийн хуруу эхлээд цагаарч хөхөрч улаан болоод буцаж хэвийн өнгөтэй болдог. Артерийн судасны нарийсалтаас болж ийнхүү хөлийн хурууны өнгө өөрчлөгддөг. Мөн хэт ядаргаа болон өөр бусад олон шалтгаан байж болно.

    Өсгий өвдөх

    Голцуу хөлийн өсгийн ясан дахь шөрмөсний үрэвслээс болж өвддөг. Өглөө сэрэхэд өвдөж, алхахад хүчтэй өвддөг. Ачаалалтай дасгал сургуулилт, холгодог гутал зэргээс шалтгаалж өсгийн шөрмөс үрэвсдэг байна.

    Хөлөө чирэх

    Алхах үед хөлөө чирээд байвал хөлийн мэдрэлийн судас гэмтсэнээс болдог. Энэ тохиолдолд 30% нь чихрийн шижин өвчнөөс болдог. Мөн витамины дутагдал, архинаас болдог. Ихэнх тохиолдолд нарийн шинжилгээ хийж байж оношилно. Магадгүй тархи болон нугасны гэмтэл байж болно.

    Хумс гүдгэр бөөрөнхий болох

    Хумс гүдгэр болох нь дотоод эрхтнүүдтэй холбоотой байдаг. Ялангуяа уушгины өвчин мөн зүрхний шигдээс, элэгний үйл ажиллагаа муудсанаас болдог. Хууч өвтэй хүмүүсийн хөлийн хумс гүдгэр болж хумс нь эргэдэг.

    Хөл хавдах

    Жирэмсэн хүн удаан зогсох юм уу онгоцоор нисэх үед хөл нь хавддаг. Хэрэв тийм биш бол тунгалгийн судасны асуудал, цусны эргэлтийн багассантай холбоотой байдаг. Мөн бөөрний өвчин, бамбай булчирхайн хавдар байж болно. Хэрэв таны хөл байнга хавантаж байдаг бол яаралтай эмчид үзүүлээрэй.

    Хөл халах

    Захын мэдрэлийн судасны гэмтэл болон чихрийн шижин өвчтэй холбоотой. Мөн В аминдэмийн дутагдал, бөөрний өвчин, цусны эргэлтээс болдог.

    Хөлийн шарх эдгэхгүй байх

    Энэ бол чихрийн шижин өвчний гол шинж юм. Хөлийн цэврүү амархан шарх болж эдгэх нь удаан байдаг. Чихрийн шижин өвчтэй бол хөлөө аль болох цэвэр байлгаж, хатааж байх хэрэгтэй. Мөн цусны эргэлт, захын судасны эргэлттэй холбоотой байж болох юм.

    Хөлийн эрхий хуруу өвдөх

    Тулай өвчин гэгддэг. Шээсний хүчлийн давс (урат) үеэнд хуримтлагддаг үений өвчин юм. Тулай өвчнөөр 1000 хүний 3 нь өвчилдгөөс дийлэнх нь эрчүүд байдаг. Өвчнөөр ихэвчлэн 40-өөс дээш насны эрчүүд ба цэвэршсэн эмэгтэйчүүд өвчилдөг. Тулай өвчин нь хуруу, сарвуу, тохой, өвдөг, шагай ба тавхай гээд ямар ч үеийг гэмтээж болно. Ихэвчлэн тулай нь хөлийн хурууны үеүүдийг гэмтээдэг.

    Хөлийн жижиг хуруунууд өвдөх

    Эмэгтэйчүүдийн хөлийн жижиг хуруунууд /ялангуяа чигчий ядам хуруунууд/ өвдөх эрэгтэйчүүдээс 10 дахин их байдаг. Энэ бол уг хуруунууд дээр хэт их даралт өгөх буюу өндөр өсгийтэй гутал өмссөнөөс болдог.

    Хөл загатнах

    Хөл байнга загатнах нь нэгэн төрлийн мөөгөнцөр өвчин байж болно. Мөн элдэв янзын химийн бодистой хөлийн тосноос болж харшил өгч байж магадгүй.

    Хөлийн хуруунууд хэлбэрээ алдаж нугалрах

    Мэдрэлийн эмгэг, спиртний хэрэглээ, чихрийн шижин өвчнөөс болдог. Магадгүй хэт бариу гутал өмссөнөөс хэлбэрээ алдаж болох юм. Хөлийн хуруунууд хэлбэрээ алдсан бол тусгай эмчилгээний зориулалтын гутал өмсөх бүр хагалгаанд орж янзлуулдаг.

    Хөлийн шөрмөс татах

    Хөлийн шөрмөс хүчтэй татах буюу булчин агших нь булчингийн ядаргаа болон кали, кальци, магни, Д витамины дутагдлаас болдог. Мөн жирэмсэн эхчүүд болон бамбай булчирхайгаас болно.

    Хөл дээр мэнгэ гарах

    Арьсны хавдар байх магадлалтай. Наран тэр бүр ил гараад байдаггүй хөл дээр толбо, мэнгэ гарах нь арьсны хавдар байж болзошгүй. Оношилгоо хийлгэх хэрэгтэй.

    Шар хумс

    Хөлийн хумс шарлах нь олон янзын шалтгаантай байдаг. Хамгийн түгээмэл зузаан шар хумс нь нэгэн төрлийн мөөгөнцрийн халдвараас болдог. Мөн тунгалгийн системийн хавдар, уушгины өвчин, суурь өвчнөөс болдог.

    Хумс хотойх

    Төмрийн дутагдлаас болдог.

    Цагаан хумс

    Хумсны халдварт хайрс үлднээс болдог. Мөн элэг, бөөр, зүрхний өвчнөөс болж хөлийн хумснууд цайрдаг.

    Хумс судалтах/долгиотох

    Хумсны ургалт хэвийн бус байгаагаас болж хумс долгиотож судалтай болдог. Хоёр хүний нэг нь долгиотой хумстай байдаг. Санаа зовох том асуудал биш.

    эх сурвалж: webmd.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй