ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Булчинг маш хурдан үгүй хийдэг 9 хүнс

    Таргалалт гэдэг нь таны биеийн булчин задарч, өөхөн давхарга үүсэхийг хэлдэг. АНУ-ын “Top mens magazine” булчинг маш хурдан үгүй хийдэг 9 хүнсийг нэрлэсэн байна.  

    Хийжүүлсэн ундаа

    Элсэн чихэр, натригаас бүрдэх хийжүүлсэн ундаа нь булчинг үтэр түргэн үгүй хийдэг. Тиймээс таргалалтын тахал гэж ойлгон татгалзах хэрэгтэй. Нэг лааз ундаанд 140 калори агуулагддаг бөгөөд хоосон илчлэгээс өөр юу ч биш юм.  

    Согтууруулах ундаа

    Согтууруулах ундаа нь хийжүүлсэн ундаатай адил хоосон илчлэг. Нэг лааз шар айраг нь 320 калори агуулдаг. Шар айраг ч тэр, архи дарс нь хүний биеийг усгүйжүүлж таны энергийг шавхдаг.

    Түргэн хоол

    Бургер, шарсан төмс, тако, ороомог, пицца гээд энэ бүхэн сайхан амттай ч хамгийн аймшигтай нь таны булчинг өөх болгон хувиргаж байдаг. Мөн таны судсыг урт удаан хугацааны турш хатууруулж байдгийг санах хэрэгтэй.

    Паста

    Итали үндэсний хоол шпагеттид дургүй хүн ховор биз. Гэхдээ гоймон нь хүнд нүүрс ус ихээр агуулдаг. Гоймон идэж булчингаа барина гэдэг нь тийм ч тохиромжтой арга биш. Хэтрэхээрээ сөргөөр нөлөөлнө.

    Талх

    Өдөр бүр хэрэглэх нь яг л гоймонтой адил үр дүн үзүүлнэ. Булчинд сөргөөр нөлөөлдөг.

    Төмс

    Шарсан, жигнэсэн төмс нь хүнд маш их энерги өгдөг. Төмс нь талх, гоймон шиг их хэмжээгээр нүүрс ус агуулж байдаг онцлогтой. Үүний зэрэгцээ судасны бөглөрөл үүсэх эмгэг өвчний нэг суурь нь шарсан төмс болдог. Их хэмжээгээр хэрэглэвэл таны булчин өөх болж хувирна.

    Амттан

    Чипс, жигнэмэг амттай ч таны булчингийн хамгийн том дайсан юм. Түргэн хоолны адил бид байнга эдгээрийг хэрэглэж байдаг. Таны булчинг ядах юмгүй өөх болгож хувиргана.

    Эрдэнэшиш

    Эрдэнэшиш нь нүүрс ус ихээр агуулдаг бөгөөд хүний биед сахар үйлдвэрлэж байдаг. Дээр нь эрдэнэшиш болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг хүний бие организм маш удаан шингээдэг. Булчингийн гол дайсан.

    Мах

    Стейк, шарсан хавирга, бургер үнэхээр амттай. Мах бол уураг гэж та хэлж болох ч энэ нь булчинд хэрэгтэй уураг биш юм. Мах бол өөх тос.   

    Дашрамд дурдахад дээрх хүнсийг зөв зохистойгоор бус замбараагүй, хэтрүүлэн хэрэглэвэл таны булчинд хор болно шүү. Таны жин хэвийн хэмжээнээс илүү бол дээрх 9 хүнсийг хэр их хэрэглэж буйгаа нягталж нэг үзээрэй.   

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй