ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Биеэс тамхины хор, никотиныг зайлуулдаг 10 хүнс

    Брокколи

    Брокколид витамин В5, С, В бүлгийн амин дэмүүд их байдаг. Тиймээс бодисын солилцоог идэвхжүүлж уушгийг хорт бодисоос хамгаалж байдаг. Брокколи буюу цэцэгт байцаа нь уушиг, эд эсийг хамгаалдаг NRF2 гени агуулдаг.

    Жүрж

    Жүрж нь С амин дэмээр маш баялаг. Энэ амин дэм нь бодисын солилцоог идэвхжүүлдэг учир биеэс хорт бодисыг түргэн гадагшлуулна. Мөн биеийн стресс, ядаргааг тайлдаг.

    Бууцай

    Бууцай нь фолийн хүчил, В9 амин дэмийг агуулдаг тул биеэс никотины хорыг гадагшлуулдаг. Фолийн хүчил оюун санаа, сэтгэл өөдрөг байлгахад тусалдаг.

    Цагаан гаа /Ginger/

    Түүхий цагаан гаа нь цусанд шингэсэн тамхины хор никотиныг хамгийн сайн шүүж биеэс цэвэрлэдэг.

    Аньс, Цангис

    Аньс нв цусан дахь сахарын түвшинг тогтоож байрьж байдаг. Тиймээс цусыг  никотиноос цэвэрлэж өгдөг.

    Нимбэг

    Тамхи татсанаас болж арьс гэмтэн нүхэждэг. Үүний эсрэг хамгийн сайн бүтээгдэхүүн бол нимбэг юм. Нимбэгний хүчил, С витамин нь тамхины хорыг арьснаас гадагшлуулдаг.

    Лууван

    Лууван А, С витаминаар баялаг. Тамхи нь мэдрэлийн эсүүд, тархины үйл ажиллагааг гэмтээж байдаг. Тиймээс лууван хэрэглэснээр биеийн дархлаа сайжирдаг.

    Анар

    Тамхи татсанаар зүрхний цохилт, цусны даралтыг нэмэгдүүлж, цусан дахь хүчилтөрөгчийн хэмээг бууруулдаг. Харин анар жимс нь цусан дахь улаан эсийг ялгаруулахад тусалдаг.

    Улаан буудайн үр

    Тамхи нь судасны ханыг бохирдуулж цусны эргэлтийн уян хатан чанарыг алдагдуулдаг. Үүнийг Е аминдэм зогсоож чадна. Тиймээс Е аминдэмийг илүүтэйгээр авахыг хүсвэл улаан буудайн үр, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.

    Бужгар навчит байцаа

    Тамхи нь хорт хавдар үүсгэдэг гэдгийг хүн бүр мэднэ. Харин хорт хавдрын эсрэг байгалийн эм бол бужгар навчит байцаа юм. Уг байцаа нь тамхины хорны эсрэг хамгийн сайн тэмцдэг.   

    Эх сурвалж: healthypanda.net

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй