ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бэлгийн харьцаанд орохдоо элэгний С вирусээс хэрхэн сэргийлэх вэ?

    Халдварт өвчний хяналт ба хамгааллын дэлхийн нэгдсэн төвийн гаргасан мэдээллийн дагуу С вирус бэлгийн замаар дамжин тархах магадлал маш өндөр гэнэ. Гэхдээ нян тархахаас сэргийлэх хэд хэдэн арга зам бий ажээ. 

    Сексийн үед С вирус хэрхэн дамждаг вэ?

    Товчхондоо, С вирус бол вирусын гаралтай халдвар юм. Вирус нь богино хугацааны, далд үеэс, насан туршид үргэлжлэх хүнд үе хүртэл гээд төрөл бүрээр илэрдэг. Вирустай хүний цусаар дамжин биеэр тархана. 

    Сексийн үеэрх вирусны тархалтыг нэмэгдүүлдэг хүчин зүйлс: 

    • Олон хамтрагчтай байх 
    • Бэлгийн замын ямар нэг халдварт өвчтэй байх 
    • ДОХ-ын халдвартай байх 

    Хэрвээ та удаан хугацааны туршид нэг л хамтрагчтай байгаа бол хамтрагчдаа вирус халдвар тараах магадлал маш бага юм. Судлаачид аль нэг нь С вирустай 500 хосуудыг хамруулсан судалгаа хийжээ. Тэд халдвар тээгч хос нөгөөдөө вирус дамжуулж байгаа эсэхэд анхаарлаа хандуулсан байна. Гэвч маш цөөн тохиолдол гарсан бөгөөд 190,000 сексийн харилцаанд ердөө 1 удаа вирусын тархалт тохиолдсон байна. 

    Ийм учраас та вирусын халдвараас сэргийлэхийн тулд хамгаалалтгүй тохиолдлын бэлгийн харилцаанаас сэргийлж, бэлгийн замын ямар нэг өвчтэй байхаас сэргийлж шинжилгээнд хамрагдах, хамтрагч тань ил шархтай, эсвэл сарын тэмдэг нь ирсэн тохиолдолд бэлгийн харилцаанд орохоос татгалзаарай. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй