ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шууд орчуулахад хэцүү гадаад хэлний 40 гайхалтай хэлц

    TED илтгэл одоогийн байдлаар 105 хэл рүү хөрвүүлэн орчуулагддаг. TED-ийн орчуулагчдийн гаргасан орчуулахад хэцүү 40 гайхалтай хэлцийг танд хүргэе.

    Герман хэлний орчуулагч Johanna Pichler:

    Хэлц: Tomaten auf den Augen haben.
    Шууд орчуулга: “Нүдэнд чинь улаан лооль байна”
    Утга: “Аливаа зүйлийг хүн хүн өөр өөрөөр хардаг”

    Хэлц: Ich verstehe nur Bahnhof.
    Шууд орчуулга: “Би зөвхөн гал тэрэгний буудлыг ойлгодог”
    Утга: “Тэр хүний юу хэлээд байгааг ойлгохгүй байна’”

    Хэлц: Die Katze im Sack kaufen.
    Шууд орчуулга: “Ууттай муурыг худалдаж авах”
    Утга: "Юу гэдгийг нь мэдэхгүй байж худалдаж авах"

    Швед хэлний орчуулагч Matti Jääro:

    Хэлц: Det är ingen ko på isen
    Шууд орчуулга: “Мөсөн дээр үнээ байдаггүй”
    Утга: “Санаа зовох зүйлгүй"

    Хэлц: Att glida in på en räkmacka
    Шууд орчуулга: “Сам хорхойн сандвич /хачиртай талх/ дээр гулгах”
    Утга: “Хичээлгүйгээр урсгалаараа явах”

    Хэлц: Det föll mellan stolarna
    Шууд орчуулга: “Сандлан завсраар уначихлаа”
    Утга: “Хэн хэндээ найдаад хийхгүй байх”

    Тайланд хэлний орчуулагч Kelwalin Dhanasarnsombut:

    Хэлц: เอาหูไปนา เอาตาไปไร่
    Шууд орчуулга: “Чихээ талбай руу ав, нүдээ тариалан руу ав”
    Утга: “Сүржигэнэх хэрэггүй"

    Хэлц: ไก่เห็นตีนงู งูเห็นนมไก่
    Шууд орчуулга: “Тахиа могойн хөл харах, могой тахиан дэлэнг харах”
    Утга: “Хоёр хүн бие биенийхээ нууцыг мэдэх”

    Хэлц: ชาติหน้าตอนบ่าย ๆ
    Шууд орчуулга: “Дараа төрлийн чинь нэгэн өдөр”
    Утга: “Хэзээ ч тийм зүйл болохгүй”
    Монгол хэлцтэй дүйх нь: "Нар баруунаас мандах"

    Латви хэлний орчуулагчид Ilze Garda, Kristaps Kadiķis:

    Хэлц: Pūst pīlītes.
    Шууд орчуулга: “Жижиг галуу үлээх”
    Утга: “Утгагүй юм ярих эсвэл худлаа хэлэх”

    Хэлц: Ej bekot.
    Шууд орчуулга: “‘Явж мөөг түү'”
    Утга: “Яв. Намайг ганцааранг минь үлдээ”

    Франц хэлний орчуулагч Patrick Brault: 

    Хэлц: Avaler des couleuvres.
    Шууд орчуулга: “Могой өвс залгих”
    Утга: “Хариулт хэлж чадахгүй болтол доромжлуулах” 

    Хэлц: Sauter du coq à l’âne.
    Шууд орчуулга: “Азарган тахианаас илжиг хүртэл үсрэх”
    Утга: “Авцалдаагүй олон сэдвээр ярилцах” 

    Хэлц: Se regarder en chiens de faïence.
    Шууд орчуулга: “Шавар ноход шиг бие биеэ харах”
    Утга: “Бие биендээ итгэхгүй хүйтнээр ширтэлцэх” 

    Хэлц: Les carottes sont cuites!
    Шууд орчуулга: “Болсон лууван /чанасан/”
    Утга: “Асуудал өөрчлөгдөх боломжгүй шийдэгдсэн”
    Монгол хэлцтэй дүйх нь: Өнгөрсөн борооны араас цув нөмрөх

    Орос хэлний орчуулагч Aliaksandr Autayeu:

    Хэлц: Галопом по Европам
    Шууд орчуулга: “Европ даяар давхих”
    Утга: “Яаралтай хийх хэрэгтэй”

    Хэлц: На воре и шапка горит
    Шууд орчуулга: “Шатсан малгайтай хулгайч”
    Утга: “Хулгайч өөрийгөө хүртэл хуурдаг”

    Хэлц: Хоть кол на голове теши
    Шууд орчуулга: “Толгой дээр нь сүх ирлэж болно”
    Утга: “Тэр бол маш зөрүүд хүн”

    Хэлц: брать/взять себя в руки
    Шууд орчуулга: “Өөрийгөө бусдаар татуулах”
    Утга: “Бусдын хүчээр ажлаа бүтээх”
     

    Португал хэлний орчуулагчид  Gustavo Rocha,  Leonardo Silva: 

    Хэлц: Quem não se comunica se trumbica
    Шууд орчуулга: “Харилцдаггүй хүн хуруугаа шатаадаг”
    Утга: “Харилцдаггүй хүн асуудалд ордог”’

    Хэлц: Quem não tem cão caça com gato
    Шууд орчуулга: “Нохойгүй хүн муураар ан хийх”
    Утга: “Байгаагаа л ашиглах"

    Хэлц: Empurrar com a barriga
    Шууд орчуулга: “Хүйсний нүхээрээ түлхэх”
    Утга: “Чухал ажлаа хойшлуулах”

    Хэлц: Pagar o pato
    Шууд орчуулга: “Нугас төлөх”
    Утга: “Хийгээгүй зүйлийнхөө төлөө буруутах”

    Польш хэлний орчуулагч Kinga Skorupska:

    Хэлц: Słoń nastąpił ci na ucho?
    Шууд орчуулга: “Заан чихэн дээр чинь дэвсчихсэн үү?”
    Утга: “Чамд хөгжим сонсох чих алга”
    Монгол хэлцтэй дүйх нь:"Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ"

    Хэлц: Bułka z masłem.
    Шууд орчуулга: “Масло түрхэх”
    Утга: “Маш амархан”

    Хэлц: Z choinki się urwałaś?
    Шууд орчуулга: “Зул сарын модноос уначихаа юу?”
    Утга: “Та мэдээлэл муу байгаа нь харагдаж байна”

    Япон хэлний орчуулагч Yasushi Aoki, Emi Kamiya:

    Хэлц: 猫をかぶる
    Шууд орчуулга: “Толгойдоо муур өмсөх”
    Утга: “Савраа нууж гэмгүй царай гаргасан хүн”

    Хэлц: 猫の手も借りたい
    Шууд орчуулга: “Муурын сарвуу зээлэх”
    Утга: “Бусдын тусламжийг авах завгүй байх” 

    Хэлц: 猫の額
    Шууд орчуулга: “Муурын дух”
    Утга: “Бага зай,талбай”

    Хэлц: 猫舌
    Шууд орчуулга: “Муурын хэл”
    Утга: “Хоолоо хөртөл нь хүлээх хэрэгтэй”

    Казак хэлний орчуулагч Askhat Yerkimbay:

    Хэлц: Сенің арқаңда күн көріп жүрмін
    Шууд орчуулга: “Нуруун дээр чинь нар байгааг харж байна”
    Утга: “Өөрийнхөөрөө байсанд баярлалаа. Та тусалдаг тул би амьд байна”

    Хорват хэлний орчуулагч Ivan Stamenkovic:

    Хэлц: Doće maca na vratanca
    Шууд орчуулга: “Муужгай жижиг хаалган дээр ирэх болно”
    Утга: “Тойрч явсан бүхэн эргэж ирдэг’”

    Хэлц: Da vidimo čija majka crnu vunu prede
    Шууд орчуулга: “Бид түүний ээж хар ноос ээрч байгааг хардаг”
    Утга: “Тухайн айлд бүтэлгүй нэг хүн байх” 

    Хэлц: Muda Labudova
    Шууд орчуулга: “Хунгийн бөмбөг”
    Утга: “Боломжгүй зүйл”

    Хэлц: Mi o vuku
    Шууд орчуулга: “Чонын тухай ярья”
    Утга: “Тухайн хүнийг ярих”
     

    Тамил хэлний орчуулагч Tharique Azeez:

    Хэлц: தலை முழுகுதல் (Thalai Muzhuguthal)
    Шууд орчуулга: “Толгойг нь усанд дүрэх эсвэл ус асгах”
    Утга: “Харилцаагаа зогсоох"

    Хэлц: தண்ணீர் காட்டுதல் (Thanneer Kaattuthal)
    Шууд орчуулга: “Хэн нэгэнд ус үзүүлэх”
    Утга: “Хэн нэгний өшөөтөн байх”

    Голланд хэлний орчуулагч Valerie Boor:

    Хэлц: Iets met de Franse slag doen
    Шууд орчуулга: “Франц гоёодолтод /хүзүү/ ямар нэгэн юм хийх”
    Утга: “Яаралтай арга хэмжээ авах” 

    Хэлц: Iets voor een appel en een ei kopen
    Шууд орчуулга: “Алим, өндгөнд зориулж ямар нэгэн юм авах”
    Утга: “Маш хямд худалдаж авсан”
     

    Солонгос хэлний орчуулагч Jeong Kinser:

    Хэлц: 똥 묻은 개가 겨 묻은 개 나무란다
    Шууд орчуулга: “Баас түрхсэн нохой хивэг түрхсэн нохойг загнах”
    Утга: “Өөрөө ялгаагүй байж бусдыг загнах”

    Монгол хэлцтэй дүйх нь: "Өмдгүй байж бусдын өмдийг цоорхой гэж шоолох"

    Хэлц: 오십보 백보
    Шууд орчуулга: “50 алхам 100 алхамтай адил”
    Утга: “Аль нь ч ялгаагүй’”

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй