ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эбола вирус сарьсан багваахайнаас гаралтай

    Америк эр нас барлаа

    АНУ-д бүртгэгдээд байсан Эболагийн халдвар авсан анхны иргэн болох 42 настай Томас Эрик Данкан өчигдөр өглөө нас барсан талаар мэдээлж байна. Түүнийг Техас мужын Даллас хотын төв эмнэлэгт тусгаарлан эмчилж байсан ч харамсалтай зүйл тохиолдлоо хэмээн тус мужийн эрх баригчид мэдээлсэн байна. 

    Өвчний түүх 

    Өвчтөн эмнэлэгт хүргэгдэж ирэхээсээ 3 хоногийн өмнө эмнэлэгт хандсан ч эмнэлгийн ажилчид хариуцлага алдаж түүнийг гэрт нь буцааснаас болж маш их хугацаа алдсан учраас Эрикийн ар гэрийнхэн ихээхэн гомдолтой байгаа юм. 

    АНУ өвчнөөс сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ? 

    Одоогоор Эрикээс өөр Эболагийн халдвар авсан тохиолдол тус улсад бүртгэгдээгүй байгаа ч Эриктэй ойрын харилцаанд байсан 48 хүнийг тусгаарлан эмнэлгийн байнгын хяналтад байлгаж байгаа юм. Өвчний нууц үе 21 хоног байдаг учраас тэдгээр хүмүүсийг 21 хоног тусгаарлах юм. Түүнчлэн агаараар болон газраар хил нэвтрэн орж ирж байгаа зорчигчдод тавих хяналтыг өндөржүүлсэн байна. 

    Эбола анх хэрхэн тархсан бэ? 

    Эбола вирус анх 1976 онд Судан улсын Нзар болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Ямбуку гэдэг хоёр сууринд нэгэн зэрэг дэгджээ. Ямбуку суурин Эбола голын дэргэд байдаг учир, өвчинд энэ нэрийг өгчээ. Эбола вирустэй холбоотой нутгийн ардуудын дунд тархсан нэгэн түүх бий. Ямбуку суурингаас хойд зүгт орших нэгэн гол ус, ургамал ан амьтан жигдэрсэн диваажин мэт гайхамшигтай газар байсныг Европын хүмүүс хөрсөн дороо асар их баялагтайг нь тогтоосноос хойш хоёрхон жилийн дотор цөмийн бөмбөг дэлбэрсэн мэт аймшигтай газар болгож хаясан ажээ.Түүгээр ч зогсохгүй нутгийн онгон дагшин газрууд бүгд баялгийн төлөөх тэмцэлд сүйрч Эбола гол бохирдлоосоо болж улаанаараа эргэн ширгэж эхэлсэн байна. Яг энэ үеэс үхлийн аюул тээсэн сарьсан багваахайнууд асар ихээрээ хүмүүсийн суурингуудаар эргэлдэж байсан гэнэ. Улмаар 1976 онд хөнөөлт өвчин тархах үед вирусыг нь Эбола хэмээн нэрийдэж сарьсан багваахайнаас гаралтайг нь ч тогтоосон байна.

    Баруун Африк дахь өвчлөлийн хэмжээ

    Баруун Африкийн Гана, Либери, Синегал Сьерра Лион улсуудад өнгөрсөн 3 дугаар сараас хойш идэвхжиж эхлээд байгаа үхлийн аюулт Эбола тахлаас болж одоогийн байдлаар 8000 хүн өвчилсөн бүртгэгдээд байгаагаас 3800 нь нас бараад байна. Энэ нь Эбола вирусээр амь насаа алдагсдын хэмжээ хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа байдал юм.  

    Эболагийн тархалтын хэмжээ 

    Олон улсын зүгээс үзүүлж буй тусламж 

    АНУ-ын зүгээс 4000 цэрэг болон эмнэлгийн тусламжийн хүч Баруун Африкийн орнууд руу илгээсэн билээ. Харин Их Британиас, Испанийн нийлсэн 1200 гаруй ажилтан Эбола тархсан бүсүүдэд ажиллаж байгаа бол Дэлхийн банкнаас Эболад зориулж 1,2 тэрбум доллар төсөвлөсөн билээ. 

    Баруун Африкаас өөр хэдэн тивд өвчин тархаад байна

    Одоогийн байдлаар Баруун Африкаас гадна Европ болон Америк тивд Эболагийн халдвар авсан 14 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд тэдгээрийн ихэнхи нь Эболагийн вирус тархсан цэгүүдэд ажиллаж байсан эмнэлгийн болон телевизийн ажилчид байгаа юм. 

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй