ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Уухаараа улайдаг хүмүүс хэтрүүлвэл аюултай

    Та их бага нь хамаагүй согтууруулах төрлийн ундаа уусны дараа нүүр чинь улайчихдаг уу? Бидэн дунд сайн цустай, элэг муутай, ууж сураагүй хүн гэх мэт олон домог байдаг. Харин яагаад улайдаг гэдгийг нь шинжлэх ухааны тайлбарыг сонирхоцгооё.

    Согтууруулах ундаа уусны дараа улайх нь ази хүмүүст ихэвчлэн тохиолддог. Тэр дундаа зүүн азиудын бараг 50 хувь нь улайдаг. Цагаан арьстай хүмүүс улайх нь ховор байдаг учраас "ази улайлт" гэж нэрлэдэг байна. 

    Яагаад улайдаг вэ?

    Улайх нь генийн бүтэцтэй холбоотой байдаг.  Согтууруулах ундаа уусны дараа хүний бие дэх dehydrogenase буюу ADH фермент өөрчлөгдөж бие хордуулдаг acetaldehyde фермент болон хувирдаг. Дараа нь acetaldehyde dehydrogenase (ALDH2 ) фермент болон өөрчлөгдөж эцэст нь ацетат болж хувирдаг байна. Энэ ацетат нь нүүр улайх гол шалтгаан болно.

    Яагаад азиуд гэж?

    Эхний шалтгаан нь азиудын генид ADH1B, ADH1C ферментүүд элбэг тохиолддог. Энэ нь согтууруулах ундаа ацетат болон өөрчлөгдөхөд хурдан байдаг. Хоёр дахь шалтгаан нь ALDH2 фермент бага байдагтай холбоотой. ALDH2 нь acetaldehyde-ийг (ALDH) ацетат болж өөрчлөгдөх процессыг удаашруулдаг. Энэ хоёр шалтгаан зэрэг үйлчилдэг хүн бие тавгүйрхэж их хэмжээгээр ууж огт чаддаггүй байна.

    Хэрэв нэг шалгааны улмаас улайдаг хүмүүс бол дахин үргэлжлүүлэн уух боломжтой байдаг ч уухгүй байсан нь дээр гэж зөвлөх байна. Учир нь цусанд удаан хугацаагаар байх ацетат бусад эрхтнүүдэд нөлөөлж эхэлдэг. Ялангуяа цусны даралт ихсэх, улаан хоолойн хавдартай болох эх үүсвэр болж, бүр үхэлд ч хүргэж болзошгүй. Ууж хоноод маргааш нь сэрэхгүй "чад хийчихдэг" хүмүүс үүнтэй холбоотой байж болно.

    Ууж болохгүй гэж үү?

    Харамсалтай нь тийм. Үүнийг болиулах, бууруулах ямар ч боломжгүй. Учир нь та төрөхдөө л ийм генийн бүтэцтэй байсан.

    Улайлгадаггүй зарим нэг арга байдаг ч гэсэн энэ нь зөвхөн өнгөний хувиралд нөлөөлөхөөс генийн өөрчлөлтөд нөлөөлөхгүй учир өөрийгөө хуурсан хэрэг болох юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй