ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Учир нь тайлагдаагүй 9 дуу чимээ

    Шинжлэх ухаанд олон олон нээлт хийгдэж, аливаа юмс үзэгдлийн учрыг тайлсаар байгаа. Гэвч шинжлэх ухааны хувьд нууц нь таалагдаагүй юмс түүнээс олон бий. Тэдгээрийн нэг болох одоог хүртэл учир нь тайлагдаагүй 9 дуу чимээг танд хүргэе.

    9. Удаашралт

    "Удаашралт" гэдэг нэртэй энэ чимээ 1997 оны 5 сарын 19-нд бичигджээ. 7 минут үргэлжлэх энэ чимээг аварга том амьтан, эсвэл мөсөн уул нүүж байгаа чимээ гэж таамагладаг. Гэвч яг юуны чимээ гэдэг нь одоог хүртэл нууц хэвээр байна.

    8. Хүржигнээн

    Өнгөрсөн 50 жилийн хугацаанд "Хүржигнээн" гэж нэрлээд байгаа энэ чимээ олон газар бичигдсэн байдаг. Нам давтамжтай энэ чимээ цөөхөн хүнд л сонсогддог, хэзээ эхэлж, хаанаас гардгийг нь хэн ч мэддэггүй. 1970-аад оноос хойш олон удаа энэ дуу чимээ хальсанд бичигдсээр байгаа билээ. Канадын Онтарио, Таос, Шинэ Мексик, Бристол, Англи, Ларгс, Шотланд, Аукланд, Шинэ Зеландад сонсогдож байсан. "Хүржигнээн" нь 55-70 насны хүн ихтэй газар сонсогдох нь их байдаг. Утасгүй холбооны төхөөрөмж, газрын хийний шугам, электрон соронзон орон, радио долгионы давалгаа, дэлхийн чичиргээ гээд олон таамаг байдаг ч шинжлэх ухаан одоог хүртэл энэ чимээг албан ёсоор тайлбарлаж чадаагүй байна.

    7. Тэнгэрийн чичрэлт

    "Тэнгэрийн чичрэлт" сүүлийн 200 жилийн турш сонсогдож байна. Ихэнхдээ их устай газрын орчим Энэтхэг, Америкийн зүүн эрэг, Фингер нуур хавиар, Хойд далай, Австрали, Япон, Итали улсуудад сонсогдож байсан. Солир дэлхийн агаар мандал руу орох, халуун солир усанд унахад гарах чимээ, дэлхийн лавын идэвхижилт, усан доорх агуйн чимээ гэсэн таамаглалууд байдаг.

    6. UVB-76

    UVB-76 буюу "Утасны дуудлага" гэдэг энэ чимээ 4625 kHz давтамжтай радио долгионд сонсогддог. Энэ чимээг тоонууд хэлж, орос хүмүүсийн нэрийг дуудаж байна гэж тайлсан. Гэвч хаанаас гараад байдаг нь одоог хүртэл нууц хэвээр байна.

    5. 52 герцийн халим

    Энэ "халим" жирийн дуу чимээний давтамжаас өндөр 52 герцийн давтамжтай дуу гаргадагийг эрдэмтэд нээсэн. Kickstarter байгууллагаас энэхүү "халим" хэмээх дуу чимээг "гаргасан" хүнд 400,000 доллар хүртэл амлаад байгаа.

    4. Жюли

    15 секунд үргэлжлэх "Жюли" хэмээх энэ чимээ 1999 оны 5 сарын 1-нд Номхон далайн эквадорын бүс даяар сонсогдохоор чанга дуугарчээ. Хамгийн магадлалтай таамаглал нь Антрактидийн мөс усанд живсэнээс болсон гэдэг.

    3. Шидэх

    "Шидэх" чимээ 1997 онд Номхон далайн гүнд, Өмнөд Америкийн өмнөд эрэгт бичигджээ. Энэ чимээ хэдэн мянган метрийн гүнээс гарч байгааг тогтоожээ. Ямар нэгэн амьд биет л ийм чимээ гаргах боломжтой гэж судлаачид үздэг. Энэ бол цэнхэр халим биш түүнээс хамаагүй аварга биетэй амьд биет байх ёстой гэжээ.

    2. Исгэрээ

    "Исгэрээ" 1997 оны 7 дугаар сарын 7-нд далайн гүнд Далайн Агаар Мандалын Төвд (NOAA)  бичиж авчээ. Байрлал нь тодорхойгүй, юу гэдэг нь мэдэгдээгүй хэвээр байна.

    1. Өсөлт

    Номхон Далайн Байгаль Орчны Лабротори 1991 онд анх бичиж авчээ. "Өсөлт" чимээ нь Өмнөд Америк Австралийн хооронд Номхон далайгаас гардаг нь тодорхой ч яг хаанаас гараад байгааг нь нарийн тодорхойлох боломжгүй. Хавар, намартаа илүү чанга дуугардаг байна. Галт уулын идэвхижилттэй холбоотой байж магадгүй гэж таамагладаг.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй