ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Таны орон дээр байж болзошгүй 10 аюул

    Та өөрөө ч мэдэлгүй цуг унтаж байдаг аюултай 10 зүйлийг жагсаалаа. Мэдээж бүгд таны орон дээр байхгүй. Гэхдээ нэг нь заавал байгаа гэдэгт итгэлтэй байна.

    10. Бясаа

    Бясаа ямарч хоолгүйгээр сарын турш амьдарч чадна. Тэд ор, дэр, цагаан хэрэглэл, хувцас, ханын обой, тавилган завсар гээд бараг хаана ч нуугдаж чадна. Шөнийн цагаар идэвхижиж, хүн рүү амьсгалсан нүүрсхүчлийн хийгээр баримжаалж олж ирээд нүүр, хүзүү, гар орчим 500 удаа хазах нь ч бий. Хүнийг хазаж 10 минутын турш цус сордог. Бясаа нь бохироос болоод үрждэг амьтан биш юм. Байнга цэвэрлэгээ хийдэг айл ч бясаатай байдаг. Бясааны цацдаг хороор бясааг устгах боломжтой.

    OK, that was creepy. Let's look at this c

     

    9. Тоосны хачиг

    Гэрийн тоосны хачиг нь хивс, дрож, ор, дэрэнд, зөөлөн мебель, үслэг тоглоомын үсэнд олон хөлөөрөө зүүгдэн амьдардаг. 0,1-0,5 мм жижигхэн учир хүний нүдэнд харагддаггүй. Тоосны хачиг нь хаздаггүй хүний гуужсан арьс, хагаар хооллодог. Харин хачигны ялгадас амьсгалын замаар  орсноор хүний биед янз бүрийн хариу урвал үзүүлдэг. Үүнийг тоосны харшил гэж нэрлээд байгаа юм. Хүүхдийн гуурсан хоолойн багтраа  болон харшлын өвчний 80 хувь гэрийн тоосны хачгаас үүсдэг. Орчин үеийн тоос арчигч, тоос сорогч тоосны хачгийг устгадаг болсон.

    8. Кладоспорум хөгц

    Энэ бол хамгийн түгээмэл байдаг хөгц. Хар, ногоон, саарал, хүрэн өнгөтэй байдаг. Хөгцөрсөн хуучин ор, матраснаас амьсгалын замаар дамжин хүний биед орж дархлалын систем муудах, харшил гарах, астматай болох зэргээр муу нөлөө үзүүлдэг. Хөгцтэй зүйл хэрэглэх хэрэгтэй бол зайлшгүй мэргэжилтний зөвөлгөөг авах хэрэгтэй.

    7. Бөөс, хуурс

    Бөөс, хуурс бол нийгмийн "өвчин" юм. Зөвхөн бохир үсэнд ч байдаггүй. Байнга үсээ угаадаг хүний үсэнд ч хуурс байдаг. Маш нарийн ширхэгтэй самаар самнаж арилгаж болно. Хүний үснээс үс рүү дамждаг. Малгай, ороолт гэх мэтээ сольж өмсөхгүй байх хэрэгтэй.

    6. Хорт хий

    Орчин үеийн матрассд  VOC гэдэг химийн бодис хуучны матрассуудаас 4 дахин их орсон  байдаг. Энэ бодис мөн гэр ахуйн цэвэрлэгээний цацдаг шингэнд агуулагддаг. VOC-ийн сөрөг нөлөө нь толгой хүчтэй өвдөх, мэдрэлийн системийн өвчлөл, цаашлаад хавдартай болох ч магадлалтай. Үүнд хүүхэд хамгийн их өртөмтгий байдаг. Гэхдээ сүүлийн үед органик матрассууд үйлдвэрлэх болсон тул та матрассаа сонгохдоо энэ талыг бодолцож сонговол зүгээр.

    5. Аспергиллоз Фумигатус (Aspergillus Fumigatus)

    Энэ бол синтетик ор хөнжлийн даавуунд байж л байдаг нэг төрлийн хөгц юм. Хүмүүс өдөр болгон л түүгээр амьсгалж байдаг. Харин дархлаа муутай хүн амьсгалвал уушиг, тархи нь аспергиллоз гэдэг маш аюултай халдвартай болж болзошгүй.

    4. Шоргоолж

    Хот суурин газар гал (улаан) шоргоолж бидэнтэй хамт амьдарч, заримдаа гэр дотор явж байгаа харагддаг. Тэд нэг үүрэндээ 200 мянга хүртэл тоо толгойтой. Гал шоргоолжинд piperidine гэдэг хор байдаг. Хазуулсан тохиолдолд хавдах цэврүүтэх шинж тэмдэг илэрч, харшилтай хүмүүст бол анафилаксийн шок бүр үхэлд ч хүргэж болзошгүй. Ихэнх шоргоолжнууд гадаа амьдардаг ч гал шоргоолж гэрт орж ирж үүрлэж үрждэг.

    3. E. Савханцар

    E (Escherichia) савханцар нь бидний гэдсэнд байдаг хоргүй хорхой юм. Гэхдээ зарим нэг төрөл нь ханиад шиг харшил өгч, тархинд нөлөөлж бүр бөөрний дутагдалд оруулах аюултай байдаг.

    E. Савханцар хүнс, ус болон нулимсаар дамжин дэрэнд үүрлэдэг. Хоолоо сайн болгож идэх, жимс ногоогоо сайн угаах, ор дэрний ариун цэвэр сайн сахих хэрэгтэй.

    2. MRSA

    MRSA нэгэн төрлийн бактерийн халдвар юм. Халдварлавал арьсан дээр идээт, цэврүүт үрэвслүүд гардаг. "Супер шавьж" гэдэг хочтой, ямар антибиотикт тэсвэртэй үлдэж чаддаг. Ахуйн зам, ор дэрнээс халддаг.

    1. Тэжээмэл амьтад

    Мэдээж амьтан тэжээх нь хүнд маш сайнаар нөлөөлдөг. Гэхдээ дутагдалтай тал мэдээж байгаа. Нохой муур тэжээдэг хүмүүсийн 56% нь орон дээрээ цуг унтдаг гэсэн судалгаа бий. Амьтдаас өт, бөөс, амьтны өвчин ороор дамжин халдаж болзошгүй.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй