ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ходоод шархалсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ

    Монголчууд ходоодны хорт  хавдарын өвчлөлөөрөө дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Тэгвэл олон монгол хүний амь насыг авч одож буй ходоодны хавдар нь ходоодны шархаа эмчлүүлэхгүй даамжруулснаас үүдэлтэй. Тиймээс ходоодны шархтай үед ямар шинж тэмдэг илрэх тухайд эндээс уншаарай.

     

     

     

    • Шархлаа өвчний нийтлэг шинж нь өвдөлт юм. Голлон аюулхай орчим өвдөнө. Ходоодны дээд хэсгийн шархлааны үед хоол идсэнээс 0,5-1 цагийн дараа өвдөлт мэдрэгдэж аажмаар нэмэгдэн 1,5-2 цагийн дараа өвчин намддаг. Ходоодны гарах хэсгийн байрлалтай үед хоол идсэнээс хойш 1,5-2 цагийн дараа илэрч, хоол идсний дараа намддаг. Дээд гэдэсний шархлааны өвдөлт нь өлөн үед болон шөнийн 24.00-03.00 цагийн хооронд илэрдэг.
    • Өвчтний 10 хувьд огт өвдөлт илрэхгүй тохиолдол байдаг.
    • Цээж гашуун оргих, хорсох, халуун оргих мэт мэдрэмж төрнө.
    • Бөөлжих, гулгих, огих, аюулхай дээр цанхайх шинж илэрнэ.
    • Хоолны дуршил голлон ихсэх боловч хоол идэхээр өвддөг. Тиймээс хоол идэхээс татгалзах шинж гарна.
    • Өтгөн хатах эсвэл суулгалттай ээлжилнэ. Баас хар гарах нь ходоодны шархнаас цус шүүрч, цус алдаж байгаагийн шинж юм. Үүнийг  хүмүүс анзааралгүйгээр хүндрүүлэх явдал цөөнгүй. 
    • Өвчин удаан үргэлжилсэн тохиолдолд  ядрах, бие сулрах, нойргүйдэх, цочромтгой  болох, турах шинж илэрнэ. 

    Хүндрэл:

    Цус алдах
    Ходоод цоорох
    Шарх хажуугийн эрхтэнд нэвчих
    Ходоодны гарах хэсэг нарийсах
    Хавдарт шилжих

    Цус алдалт нь хамгийн элбэг тохиолддог хүндрэл юм. Эмийн шалтгаант шарх нь ямар нэг өвдөлтийн шинжгүйгээр цус алдалтаар илрэх тохиолдол цөөнгүй.

    Мөн үүнээс гадна шарх хавдарт шилжихэд хеликобактери буруутай.  Японы эрдэмтэд 12 жилийн хугацаанд хеликобактери илрээгүй хүмүүсийг судалж үзэхэд хавдрын тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин хеликобактери илэрсэн  хүмүүст хавдар илрэх эрсдэл өндөр байжээ.

    Mанай оронд хеликобактерийн халдвар бусад хөгжиж буй орнуудын адил тархалт өндөртэй. Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн 69 хувь, эрүүл өсвөр насны хүүхдүүдийн 64 хувь, ходоодны шархлаа өвчтэй эмчлүүлэгсдийн 65,7 хувь нь тус бактерийн халдвар авсан нь тогтоогдсон. Гэвч халдвар авсан хүн болгон ходоодны шарханд өртдөггүй. Хеликобактери буюу Н.pylori нь халдвартай хүний шүлс, өтгөнөөр дамжин хүнд халдварладаг юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй