ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улаанталбайд болох ялалтын парадад Монгол цэргүүд алхана

    Энэ онд Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ой тохиож буй. Энэхүү баярын арга хэмжээнд Монголын Зэвсэгт Хүчний 80 гаруй албан хаагчид оролцож, цэргийн сүрт жагсаалыг гайхуулан харуулах гэнэ.

    ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болох ялалтын парадад Монгол,  АНУ, Их Британи, Франц, БНХАУ, БНАСУ,  Армен, Украйн, Казахстан, Молдав, Беларусь, Польш зэрэг 20 орны 14 мянган цэргийн алба хаагч жагсах аж.

    Эх орны дайны ялалтын 65 жилийн ойгоор гадаадын орны цэргүүд ийн ялалтын парад алхаж эхэлжээ.Эх орноо төлөөлж ялалтын 70 жилийн ойн жагсаалд оролцох 80 гаруй цэргийн алба хаагчийн бэлтгэлийн явцтай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар танилцсан байна.

    Ёслолын жагсаалд оролцох Монголын Зэвсэгт Хүчний бэлтгэл ажил хангах комиссын даргаар Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр ажиллаж байгаа.

    Парад алхах албан хаагчдыг Зэвсэгт Хүчний жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газрын анги нэгтгэлүүдээс сонгон шалгаруулж авсан байна. Цэргүүдийг сонгон шалгаруулж авахдаа 180-185 см өндөртэй, биеийн хөгжил сайтай, зөв төрхтэй, нүүрэн тус газраа элдэв сорвигүй, цэргийн жагсаалын дүрмийг мэддэг, албандаа амжилт гаргаж, мэргэжлийн шалгуур хангасан байх шаардлага тавьсан аж.

    Энэ шалгуурт 166 цэргийн албан хаагч тэнцсэнээс явц дундын шалгуураар 80 нь тэнцжээ. Тэднээс хугацаат цэргийн найм, хилийн цэргийн 14, зэвсэгт хүчний 55 алба хаагч шалгарсан гэнэ.

                                                                                                                             Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй