ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ухаалаг утасны хэрэглээ нуруу, хүзүүний өвчлөл үүсгэж болзошгүй

    Бид ухаалаг утас, таблет зэргээс олон төрлийн мэдээ, мэдээллийг төвөггүй авч чаддаг ч өөрийн бие эрхтэн, эрүүл мэнддээ хохирол учруулж байгаагаа мэддэггүй. Утас, таблет ашиглан и-мэйл шалгах, мессеж бичих, фейсбүүк, твиттер орох гэж толгойгоо тонгойлгох бүрт нуруундаа ачаалал өгч нуруу сээрний гэмтэлтэй болох магадлал нэмэгддэг байна. 

    Судалгаанаас үзэхэд хүн толгойгоо 2,5-хан сантиметр бөхийлгөх төдийд нугасны даралт 2 дахин нэмэгддэг ажээ. Нью Йоркийн нуруу сээрний мэс засал болон сэргээн засах анагаах ухааны тэргүүлэх мэргэжилтний танилцуулсан судалгааны дүнгээс харахад ухаалаг утас хэрэглэгчид өдөрт дунджаар 2-4 цагийг гар утсандаа зарцуулдаг  байна. Энэ  нь нуруу болон хүзүүний өвчлөлийн эрсдлийг нэмдэг төдийгүй сөрөг нөлөө нь урт хугацаанд нэмэгдэх магадлалтайг тогтоожээ.

    Энэ талаар ГССҮТ-ийн хүзүү, нурууны гэмтлийн тасгийн их эмч Ж.Оюунтөгсөөс тодрууллаа.

     -Сүүлийн жилүүдэд хүмүүс  ухаалаг утас болон ухаалаг төхөөрөмжийг  өргөнөөр хэрэглэх болжээ. Энэ үед удаан хугацаанд тонгойж, хүзүүгээ бөхийлгөдөг. Энэ байдал нь нуруу нугаламд хэр нөлөөлдөг вэ?

    -Байнгын хөдөлгөөнгүй нэгэн хэвийн бөхийсөн хэлбэрт байхаар нугалам хоорондын үенүүд ампилог буюу ясжих үрэвсэл бий болж улмаар нуруу нугас дагасан бүхий л өвчлөлийн эхлэл болдог. Нуруу нугас удаан хугацаанд хөдөлгөөнгүй байхад нугалам хоорондын мөгөөрс нь тэжээлгүй болдог.  Ингэснээрээ нугаламын яс нь бага багаар шохойждог. 20-30 насны залуучуудын дунд  нугалам хоорондын мөгөөрс нь гэмтэх тохиолдол их байдаг.

    Сургуулийн хүүхдүүд хичээлээ хийх, гар утсаараа тоглох зэргээр удаан хугацаанд нуруугаа бөхийлгөдөг. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

    Энэ тохиолдолд өвчлөл шууд илрэхгүй ч алсдаа нугалам хоорондын үенүүд ясждаг. Хүмүүс өвдөлт мэдрэгдэхгүй болохоор тоодоггүй. Гэхдээ алсдаа суурь өвчлөлийг бий болгодог. Өмнөх жилүүдэд нуруу нугас, нугаламын өвчлөл 45-аас дээш насны хүмүүст тохиолддог байсан бол сүүлийн жилүүдэд хөдөлгөөний дутагдлаас болоод харьцангуй залуужиж байгаа.

    Сүүлийн жилүүдэд нуруу нугаламын өвчнөөс шалтгаалан даатгалын компаниудаас нөхөн төлбөр авах нь мэр сэр гарах болсон тухай National Life даатгалын компани ч мэдээлж байгаа юм.

    Анагаах ухааны судлаачдын илрүүлснээр урт хугацаагаар буруу байрлалд суух нь булчин,  шөрмөс болон нугасанд сөрөг нөлөөтэй бөгөөд даамжирсан тохиолдолд нуруу болон ходоод гэдэсний өвчин мөн нурууны бөгтөр үүсгэж, улмаар уушги, зүрх судасны хэвийн ажиллагааг алдагдуулдаг байна.

    Гар утастай хэт найзалвал нуруу гэмтэнэ унших.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй