ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Харийн хүнтэй дэр нэтгэсэн олны танил монгол эмэгтэйчүүд

    УИХ-ын гишүүн Ц. Оюунгэрэл. Түүний анхны хань зуурдаар нас нөгчиж, хоёр дахь нөхрөөсөө үзэл бодлын зөрүүгээс болж салсан гэдэг. Харин гурав дахь нөхөр нь Жефри хэмээх америк эр. Тэд Стэнфордын их сургуульд суралцаж байх үед нь танилцсан аж. "Сургуулиа төгсөх жилээ интернэтэд 20 доллар төлж, заяаныхаа ханийг олох зурхай худалдаж авсан тэрээр зургадугаар сарын 8-нд та заяаныхаа ханьтай учрах болно. Хэрэв энэ өдөр гэрлэх санал тавьсан хэн нэгний саналыг хүлээж авахгүй бол та 40 жилийн дараа заяаныхаа ханийг олно" гэсэн хариу авсан гэдэг. Тэр үед тэрээр 37-той байж. Үнэхээр ч Жефри түүнд гэрлэх санал тавьсан бөгөөд бөгжөө 6 дугаар сарын 08-нд худалдаж авсан байсан гэдэг.

    Хийлч Ч. Дэлгэрцэцэг. Анхны ханиараа Саха Миянатан хэмээх Монгол дахь Дэлхийн банкны зөвлөх эрийг сонгож байсан тэрээр удалгүй түүнээсээ өрх  тусгаарлаж уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли хэмээх австрали эртэй амьдрал холбоод байгаа.  “Манай нөхөр хэдийгээр гадаад хүн боловч монгол хоол, цагаан идээнд нугасгүй. Би амралтынхаа өдрөөр нөхөртөө хонины бөөр, үхрийн элэг шарж өгнө. Бас ядарсан шинжтэй харагдвал таван цулын шөл хийж өгөхөөр тэр маань дуртай нь аргагүй иднэ дээ” хэмээн нөхрийнхөө тухай ярьсан  удаатай.
    Цэрэн турс компанийн захирал Э. Цэрэн.
    Тэрээр оюутан болоод удаагүй байтал Италиас нэгэн найз нь түүн дээр зочлон иржээ. Итали найзтайгаа хамт хооллохоор Баянгол зочид буудал орохдоо Цэрэндолгор ирээдүйн нөхөр Риктэйгээ танилцжээ. “Гадаад хүн болгоныг өлсөхийг тэвчдэггүй мэт яриа сонсож, түүгээрээ төсөөлж байсан надад Рик тэс өөр ертөнц санагдсан. Дэлхийгээр унадаг дугуйгаар аялж байгаа хүнтэй анх удаа таарсан болохоор бахдан биширч, баахан юм асууж шалгааж билээ” хэмээн тэрээр нөхрийнхөө тухай анхны сэтгэгдлээ хуваалцсан.
    Удалгүй Рик буцах болж, Цэрэнд жилийн дараа эргэж ирэхээр амлажээ. Удалгүй тэд нэгэн гэр бүл болж дараа жил нь унадаг дугуйн аялалын баг Монгол ороноор дагуулж явах үедээ аялал жуулчлалын компани байгуулах санаагаа олсон гэдэг. Тэд дундаасаа 3 хүүхэдтэй.
     

    Жүжигчин О.Энхтуул. Хэзээ харийн хүнтэй суухгүй хэмээн оюутан байхдаа ярьдаг  байсан бүсгүй "Хаан Брой"-н эзэн Клаус гэх Герман эрийн галыг манах болсон. Анхны амьдралаасаа нэг охинтой жүжигчин бүсгүй маань нөхөртэйгээ Монголд танилцаж олон жил амьдарсан ч хүүхдүүдийнхээ ирээдүйг бодон өндөр хөгжилтэй орныг зорьсон. Тэд 3 хүүхэдтэй.

    Дуучин С.Сэрчмаа Баярт гэх өвөрлөгч тэрбумтан С.Сэрчмаагийн дууг сонсдог улаан фен нь байсан бөгөөд Монгол дахь найз нөхдөөсөө асууж сурагласаар Бээжинд оюутан болж очсоныг нь мэдсэн даруйдаа хайртай дуучныхаа эрэлд гарч тун удалгүй хүслээ биелүүлсэн гэдэг. Христийн шашны ёс заншлаар, европ маягаар хуримаа хийсэн тэд охинтой болсон ч нэг их удалгүй дуулиантайгаар хоёр  тийш болсон.

    Бүжигчин С.Эрдэнэтуяа. Б.Эрдэнэтуяа Стивен Сигал жүжигчинтэй дэр хуваасан сонин хувь тавилангийн эзэн.  Тэрээр Сигалыг Монголд байх хугацаанд орчуулагч хийж хамаг ажлыг нь амжуулсан нь Сигалын анхаарлыг татаж Б.Эрдэнэтуяад өөрийнхөө нарийн бичиг, туслахаар ажиллахыг санал болгож, нутаг руугаа дагуулан явсан. Тэд эхлээд ажил хэргийн шугамаар харилцаатай байсан ч удалгүй бие биедээ хайр сэтгэлтэй болж нэг гэрт орсон гэдэг. Тэд албан ёсоор хуримлалгүй явсаар 2009 онд гэр бүл болж хүүтэй болсон юм.

    Мисс Д.Оюунтуяа. Монголын загварын тайзыг чимж, залуусын зүрхийг шархлуулж явсан сайхан бүсгүй Д.Оюунтуяа герман эртэй дэр нэгтгэн харийн нутгийг зориод 10 гаруй жил болж байна. Нэг хэсэг түүнийг нөхрөөсөө салсан гэсэн яриа гарч байсан. Ямартай ч тэрээр герман эрийн хүүг төрүүлж өгсөн  бөгөөд нөхөр нь өөрөөс нь үе мултарсан хижээл насны хүн байдаг гэх яриа байдаг. 

    Дуучин Э.Минжинсор ран бүтээлч гэгддэг Минжинсор Минжинсор АНУ-д амьдарч байхдаа Грек залуутай сэтгэл холбож ихэр хүүхэдтэй болсон. Гэвч санаа сэтгэл тохироогүйгээс жирэмсэн бёайхдаа л охидынхоо ааваас салсан тэрээр  “Гадаад хүнтэй суугаад сайхан амьдарч байгаа хүмүүс зөндөө. Хэдийгээр гадаад хүнтэй суусан ч зүрх сэтгэл нь Монголдоо байдаг учир сайн бодолцоорой" хэмээн захиад  авсан. Түүний ирэх охинд одоо сургуулийн  сурагчид болсон.

     1999 онд Тайваниас гэнэт ирж Монголын сайхан бүсгүй тэмцээнд оролцсон С.Сансармаа хэмээх бүсгүй Алтан эрдэнийн титэм зүүж байсан. Тэрээр Германы дипломат ажилтан Томас Шьрерыг япон эхнэрээс нь салган, хамтдаа Америк амьдрахаар явж байв. Мисс бүсгүй хүүгийнхээ аав Томас Шьрерээс салж өөр нэгэн америк эртэй хамтран амьдарч байгаа гэсэн сураг бий.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй