ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зохиолч Ц.Түмэнбаяр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа

    Монголын утга зохиолын салбарт өөрийн туурвил бүтээлээрээ тод мөрөө үлдээж яваа, зохиолч Ц.Түмэнбаяр төрийн хүндэт шагнал болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж 2015 оныг амжилт бүтээлээр дүүрэн эхлүүллээ. Түүний туурвисан “Нангиад хатан” өгүүллэг нь “Утгын чимэг-2014” наадмын дэд байрын шагналыг хүртсэн билээ. Оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2011" наадмын шагналт зохиолч Ц.Түмэнбаяр нь “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд удаа дараа оролцохдоо 12 удаа эхний байруудад шалгарч байсан юм. Төрийн шагналаар энгэрээ мялаасан зохиолч Ц.Түмэнбаярт цаашдын уран бүтээлд нь их амжилтыг утга зохиол сонирхогчдынхоо өмнөөс хүргэе.

                                                                                                                    Б.Номин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй