Нойр гэдэг зүйл таныг аз жаргалтай тайван байхад хамгийн их нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү. Учир нь нойр муутай явахад кортизол буюу таныг уурлуулах бодис ихээр ялгардаг. Иймд нойр сайн авах нь чухал .
Инээдтэй сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ өглөө хайртдаа тэврүүлээд гарсан өдөр бусад өдрүүдээс жаргалтай, үр бүтээлтэй байдгийг эрдэмтэд нотолжээ. Найз залуу, бүсгүй байхгүй бол сайн найзтайгаа тэврэлдээрэй. Энэ бол бие организмыг идэвхжүүлж сэргээдэг хамгийн чухал зүйл
Энэ дэлхий өнөөг хүртэл оршин тогтнож байгаагийн нэг үндэс бол талархлын үгс байдаг. Тиймээс та яг одоо үзэг цаас аваад баярлаж байгаа хүндээ талархлаа илэрхийл, утасдаад үз. Та өөрөө ч өрөөлийг ч аз жаргалаар дүүргэх болно. Эелдэг бай. Энэ бол эерэг энергийн урсгал.
Хүмүүс уур нь хүрсэн үедээ 80 хувь нь утсаараа оролддогийг тогтоожээ. Утсан дахь дүрс бичлэг, дуу, зургуудаа үзээд сэтгэл тайвширдаг болохоор л тэр. Магадгүй та ч бас сүүлд ирсэн сэтгэл хөдөлгөм захиа зургуудаа үзэж болох юм.
Бүжиглэх нь хамгийн үр дүнтэй сэтгэл сэргээж тайвшруулах дасгал юм. Ингэснээр та аз жаргалтай болно.
Сайхан зүйл хүсч мөрөөдөх нь таныг үргэлж урагш тэмүүлүүлж байдаг. Тиймээс үргэлж гэрэл гэгээтэй бүхнийг мөрөөдөж, өөдрөг байгаарай.
7 хоног болгон өөрт тань сайхан мессэж бүхий дуу ирэхээр утсандаа тохиргоо хий. Тэд таньд инээмсэглэ, өөдрөг бай гэсэн үгсийн хамт сэрүүлэг болж ирэх болно. Харин тэр дуугаа сонсмогц та өөрийн эрхгүй баярлаж, сэргэнэ.
Ус сайн ууж хэвшвэл таны оюун санаа сэргэг сэргэлэн болдог. Ажил дээрээ ус их уудаг хүмүүсийн бүтээмж өндөр байдгаас гадна хурдтай байдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.
Дотны найз нөхөдтэйгөө уулзаж, элдэв зүйл ярьж инээсний дараагийн 7 хоног бүхэлдээ урам зориг, хийж бүтээх эрч дүүрэн байдаг гэнэ. Ажил, гэр бүл болон нийгмийн стрессээс ангижрахын тулд дотны хүмүүстэйгээ уулзахыг сэтгэл зүйчид санал болгодог.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт