ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Лхагважав шүүмжилж байсан танхимынхаа ерөнхийлөгч боллоо

     МҮХАҮТ-ын ээлжит их хурал өчигдөр хуралдаж ирэх дөрвөн жилд тус байгууллагыг удирдах удирдлагаа сонгов. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн даргад С.Дэмбэрэл, О.Амартүвшин, Б.Лхагважав нар нэр дэвшиж, С.Дэмбэрэл нэрээ татаж авснаар санал хураалт болоход Б.Лхагважав гишүүдийн олонхийн саналыг авч МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.  Б.Лхагважав өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эдийн засгийн энэ хүнд байдал нарийндаа тулвал Засгийн газрын, Н.Алтанхуягийн асуудал биш шүү дээ. Улсын хэмжээнд ярих асуудал. Монголын иргэдийн, аж ахуйн нэгжийн хямрал гэж харж байгаа. Тиймээс үүнээс гарах гарцыг танхим бизнесийн салбарт ойрхон байдгаараа Засгийн газарт хүргэх л хэрэгтэй. Зовлонг нь ойроос мэдэрч байгаа байгууллагын хувьд танхим үүнийг уламжлах л хэрэгтэй. Гэхдээ үүнийг цагт нь хүргэж, дамжуулж чадахгүй байна. Танхим ихэнхдээ өнгөрсөн хойно нь дуугардаг” хэмээн шүүүмжилж байсан юм. Тэгэхээр түүнийг хожимдож дуугардаг танхимыг хэрхэн өөрчлөхийг харах үлдэж байна.

    МҮХАҮТ-ын дарга, орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг өнөөдөр сонгоно

    Б.Хаш

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй