ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Лондоны үхлийн утаанаас салсан түүх хийгээд монголчуудын арга

    Тухайн үедээ Лондон хотын хөгжил хурдасч, хүн амын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байсан бөгөөд нүүрсээр дулаан шийдэх гэсэн айл өрх болон, томоохон үйлдвэрүүдийн тоо нэмэгдсээр байжээ.

    Ерөнхийдөө тус хотын агаарын бохирдол 1930-аад оноос эхэлсэн бөгөөд энэ нь явсаар хориодхон жилийн дотор "алуурчин" болон хувирсан юм.

    Агаарын бохирдлын төвшний үндсэн хэмжүүр болох тоосонцорын концентрацыг хэмжиж үзэхэд тоосонцор,  хүнд метал УЛААНБААТАРЫН гэр хороололд Монгол Улсын стандартаас 14 дахин, ДЭМБ-ын стандартаас 35 дахин илүү давсан гарчээ.

    Ард иргэд нь гамшигт утааны талаар хотын захиргаанд хэд хэдэн удаа гомдол гаргаж гарын үсэг цуглуулсан ч Английн засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байжээ. Гэтэл 1952 оны 12 дугаар сарын 4-нд хэний ч төсөөлөөгүй гамшиг тохиосон юм.

    Цаг агаар хүйтэрч, салхины урсгал эсрэг циклонд орсноос ямар ч салхигүй болж, Лондон хотыг хар утаа манан бүрхэн авах нь тэр. Тэр үед Лондонд үзэгдэх орчин 50 сантиметрээр хязгаарлагдаж, сургууль цэцэрлэг, үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьж хүмүүс орон гэртээ утаа угаар орохоос сэргийлэн бүх онгорхой цоорхойг битүүмжилж байсан ч энэ бүхэн тусыг эс олон хүмүүс орон гэртээ нас барсаар байв. Тэд ердөө хорт утаанд хордон амьсгал нь боогдон, угаартаж хорвоог орхисоор байсан юм.

    Энэхүү хорт утааны үндсэн хохирогчдын 78 хувь нь хөгшид, нялхас болон жирэмсэн эхчүүд байжээ. Үхлийн утаат хөшиг буусан өдрүүдэд шувуу хүртэл замаа харахгүй байшингуудыг мөргөж үхэж байсан аж.  Эдгээр хар өдрүүдийн дараа Английн Засгийн газар сая ухаан орж арга хэмжээ авч эхэлжээ.

    Английн эрх баригчид Цэвэр агаарын хууль баталсан бөгөөд энэ хууль хэрэгжиж эхэлснээр Лондон ганцхан өвлийн дотор хорт утаа, агаарын бохирдлын түвшинг эрс багасгаж дөрөвхөн жилийн дотор агаарын бохирдол гэдэг зүйлээс бүрэн ангижирч чаджээ.

     Эрх баригчид хатуу түлшний хэрэглээг бууруулж цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжиж, томоохон үйлдвэрүүдийг хот болон суурьшлын бүсээс гарган, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн шилжүүлжээ. Мөн Лондон хотод "Агаарын хяналтын бүсүүд" бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулан, аажмаар арилгаж чаджээ.

    Бүх айлуудад Засгийн газрын 100 хувийн дэмжлэгээр айл өрхийг бүрэн дулаацуулах хүчин чадалтай, тог баг зарцуулдаг тень буюу халаагч суурилуулан, бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг буюу газан плиткагаар  сольсон байна.

    Ингээд айл өрх, байгууллагуудыг цахилгааны төлбөрөөс хөнгөлж өгснөөр ахуйн чанартай агаарын бохирдолыг шийдэж чаджээ.

    Хамгийн сүүлд дизель болон бензинээр бус байгалийн хий ашигладаг машинуудыг татвараас чөлөөлж авто машинаас ялгардаг хорт утааг бууруулсан байна. Мөн томоохон үйлдвэрүүдийг хотоос гарган нүүлгэж, үйлдвэржилтээ даган шилжин суурьших иргэдийн улсад төлөх татвараас тодорхой хэмжээнд бууруулснаар хүм амын төвлөрөлтийг сааруулжээ.

    Англид 1952 онд айл өрхөд улсаас үнэгүй тараасан цахилган халаагуур болон 2010 оноос хойш Монгол Улсын Засгийн газраас хөнгөлттэй үнээр олгох  болсон УТААГҮЙ Өлзий зуухны зураг.  Монгол Улс сүүлийн 2 жилийн хугацаанд УТААГҮЙ зуух болон УТААГҮЙ түлшинд 60 ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулсан байна. 

     

    Ийнхүү гамшгийн байдалд хүрсэн байсан агаарын бохирдлыг ухаалаг замаар ганцхан өвлийн дотор шийдвэрлэж дөнгөсөн Лондончууд агаарын бохирдол, утааг бууруулах ядмагхан арга бус утаанаас бүрэн хагацах ухаалаг системийг нэвтрүүлж чадсан юм.

     

    А.Энхцэцэг

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй