ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МОСКВАГААС ИРСЭН ОЮУТНААС ДАХИН КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

    Москвагаас ирсэн дахин нэг оюутнаас коронавирус илэрлээ. 13 хоногийн дараах 3 дахь шинжилгээгээр вирус илэрлээ. Оюутнууд нэг нэгээр тусгаарлагдаж байсан.   Коронавирусийн халдвар дэлхийн 213 оронд бүртгэгдэж, 2.7 сая хүн халдвар авч, 1.7 сая хүн эмчлэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд 958 хүн ажиглалтад байна. Өчигдөр 32 хүн шинээр ажиглалтад орлоо. 

     Сингапурт өнгөрсөн 24 цагт 1024 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвартай хүний тоо 11 мянга давлаа. 46 дотуур байрны 18-ыг нь тусгаарлажээ. Японд бүртгэгдсэн нийт халдварын тоо 12 мянга давсан ба сүүлийн 24 цагт 400 гаруй хүн халдвар авч, 29 хүн нас барлаа. Токио хотын захирагч иргэддээ гурав хоногт нэг удаа дэлгүүр, эмийн сан руу явахыг зөвлөжээ. 

    Солонгост найман шинэ тохиолдол бүртгэгдсэн 589 мянга гаруй шинжилгээ хийснээс 10700 халдвар батлагдсан. Халдварын шинэ давлагаа намар давтагдах эрсдэлтэй хэмээн БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс анхаарууллаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй