ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ЮНА РЕСТОРАН АНТИ КОРОНА АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

    Юна ресторан АНТИ КОРОНА аяныг ОУ-ын эмч нарын өдрөөр эхлүүллээ. Монгол эзэдтэй Монгол ажилтан албан хаагчидтай Юна Сүлжээ рестораны хамт олон цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Юна Сүлжээ рестораныхаа томоохон салбаруудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байгаа юм. Юна ресторан хүргэлтийн үйл ажиллагаагаа шинээр нэвтрүүлж үүнтэй холбоотойгоор таны гэртээ захиалсан Юна рестораны хоол бүрийн 1000₮ корона вирусын эсрэг сайн үйлсийн аянд зориулагдаж байгаа юм. Энэхүү аяныхаа хүрээнд Юна рестораны хамт олон цугласан хандиваа Олон Улсын эмч нарын баярын өдрөөр  Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн 100 эмч сувилагч ажилтан алба хаагчдад зориулж тэдний өдрийн хоолыг хандивлан эрч хүч урам зориг өгөхөөс гадна ямар ч үед тэдэнтэй хамт шүү гэдгээ илэрхийллээ. Юна Сүлжээ рестораны хандивын аян цаашдаа ч үргэлжилж Юна хүргэлтийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн хүн бүр нийгмийн сайн сайхны төлөөх сайн үйлсийн аянд нэгдэж байгааг дуулгахад таатай байна. Гарах шаардлагагүйгээр гэрээсээ дуртай солонгос хоолоо захиалан гэр бүлээрээ, найз нөхөдтэйгээ амтархан идээрэй. Сайн үйлс бүхэн дэлгэрэх  болтугай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй