ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР 750 ГАРУЙ ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРНЭ

     Дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн Сөүл болон Токио хотоор дамжин хүндэтгэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг авчирна. Гурван удаагийн нислэгээр 750 гаруй иргэн тусгай үүргийн онгоцоор ирэх ажээ.

    Дөрөвдүгээр сарын 2-нд 08.00 цагт БНСУ руу дараагийн ээлжийн тусгай үүргийн онгоц илгээнэ.

    Дөрөвдүгээр сарын 3-нд Япон улс руу

    Дөрөвдүгээр сарын 4-нд 08.30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц  илгээнэ. Тэднийг хамгийн багадаа 21 хоног тусгаарлах юм.

    Мөн БНСУ-ын Сөүл хот руу зорчих хүсэлтээ өгсөн 320 гаруй иргэдээс 250-ыг нь дөрөвдүгээр сарын 2-нд БНСУ руу нисэх онгоцоор авч явна. Үлдсэн иргэдийг дараагийн нислэгээр авч явах аж.

    Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.

    • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 мянган төгрөг буюу нийт 1 сая 50 мянган төгрөг,
    • 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянган төгрөг байна.

    Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

    Төлбөр хийхдээ тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаар болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичихийг анхааруулж байгаа юм.

    Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй