ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Кино театруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоолоо

    Өнөөдрөөс эхлэн ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл кинотеатруудын үйл ажиллагааг түр зогсоолоо. Тодруулбал, НМХГ-ын байцаагчид өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоох тухай албан бичгийг яг одоо кино театруудад хүргүүлж байгаа юм байна. 

    Энэ тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр орой гаргасан юм.

    Тус захирамжид, "Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 27-ноос ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеатр, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох" тухай дурьдаж, холбогдох албаныханд нь үүрэгдсэн юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй