ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    70 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлж байна

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

    НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжинд ирсэн 20 мянган ширхэг мэдрэгчийг 19744 айл өрхөд суурилуулан 98.8 хувийн гүйцэтгэлтэй зохион байгуулж, амралтын өдрүүдэд нэмж ирсэн 50 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг дүүргүүдэд хуваарилж, үндсэндээ 70 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд хүргэж ажиллаж байна. Амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 17 өрхийн 46 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан” гэлээ.

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Амралтын өдрүүдэд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын байгууллагын 18 хүний бүрэлдэхүүнтэй баг хөдөлгөөнт эргүүл хийж, түлш борлуулах цэгүүд дээр ажилласан. Мөн Улаанбаатар хотын найман товчоонд 24 цагийн хяналтыг дээрх гурван байгууллагын алба хаагчид хийсэн. Нийт Улаанбаатар хотод зөвшөөрөлтэйгөөр 29 тээврийн хэрэгслийн 630 тонн түүхий нүүрс нэвтэрсэн. Энэ амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн 13-ын нэг тоотод баригдаж буй хоёр давхар барилгад 27 шуудай түүхий нүүрс байгааг илрүүлэн Нийслэлийн Засаг даргын 1118 дугаар захирамжийн дагуу 711 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад буулгуулан, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй