ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Угаарын хий мэдрэгчийг энэ сард бүх айлуудад суурилуулна

     Засгийн газрын хуралдаанаар гэр хорооллын 220 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэгүй авч өгөх болсноо зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрсөн.

    Тодруулбал, өнгөрсөн 11 дүгээр сарын 1-ээс өмнө гэр хорооллын өрхүүдэд угаарын хийг мэдрэгч бага оврын төхөөрөмжийг суурилуулж өгөх тухай асуудал яригдаж байсан ч хэрэглээний стандарт манай улсад нэвтрээгүйн улмаас удааширч, энэ долоо хоногоос айл өрхүүдэд суурилуулж эхэлсэн юм. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах шийдвэрийн дагуу  энэ долоо хоногоос айл өрхүүдэд суурилуулж эхэлсэн. Энэ сардаа багтаж бүх айл өрхүүдэд  суурилуулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Төхөөрөмж тараах ажлыг нийслэлийн төр захиргааны албан хаагчид болон 4,200 сайн дурын ажилтнууд хийж, өрх бүрт гарын авлага өгч байгаа" гэв.

    Тус төхөөрөмж нь улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй бөгөөд Улаан гэрэл асвал угаарын хий мэдрэгдсэн гэсэн үг байна. Тиймээс улаан гэрэл ассан тохиолдолд тасалгаандаа агаар сэлгэлт хийх ёстой. Ногоон гэрэл 30 секунт тутамд асаж байвал хэвийн ажиллаж байна гэж ойлгоно. Шар гэрэл асвал төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл гарсан гэсэн үг юм байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй