ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ХАРБИН ХОТЫН ЦАС МӨСӨН ХОТХОНЫ НЭЭЛТ

    БНХАУ-ын Харбин хот нь Хятадын зүүн хойд хязгаарт орших Хэйлунжян мужийн төв бөгөөд 10.98 сая гаруй хүн амтай. Жил бүрийн нэгдүгээр сарын 4-ний өдрийг цас мөсний баяр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ амардаг уламжлалтай аж. Энэ жилийн 36 дахь удаагийн цас мөсний баярт Харбин хоттой харилцаатай 21 орны 42 хотын 280 гаруй зочин төлөөлөгч оролцсон.

    Харбин хотод зохион байгуулагддаг олон улсын цасан болон мөсөн баримлын тэмцээн сүүлийн жилүүдэд өргөжиж оролцогчдын тоо ч нэмэгдэх болжээ. Мөн цас, мөсөн хотхон дотоодын төдийгүй гадныхны зорин ирдэг газар болсон байна. Энэ жилийн нээлтийн арга хэмжээ болсон мөсөн хотхоны хувьд 600.000 ам метр талбайг эзлэх бөгөөд нийт бүтээлд 220.000 шоо метр мөс орсон байна. Мөсөн хотхоны бүтээн байгуулалт 12 дугаар сарын 20-доос эхэлж 360 цаг зарцуулсан аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй