ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шинэ Үндсэн хуулиа баталсны 28 жилийн ой тохиож байна

    Үндсэн хуулийг баталсны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. Иймд “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд болж байна. Дараа нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно.

    Түүх сөхвөл Монгол Улсын VIII эзэн Богд хаан тэнгэрт хальсны дараа жил гаруй хэлэлцсэний эцэст Анхны Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг, 17 минутад баталсан.  Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж, Бүгд Найрамдах улсыг тунхагласнаараа түүхэн онцлогтой юм. Социализмын он жилүүдэд Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байв. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940, 1960 онуудад тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.

    Харин өнөөгийн шинэ Үндсэн хуулийг 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч байсан 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй