ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Samsung” компани шинэ загварын утсаа танилцууллаа

    “Samsung Electronics” компани “Galaxy Note 10” болон “Galaxy Note 10 Plus” загварын ухаалаг гар утсаа лхагва гарагт Нью-Йорк хотноо танилцуулжээ.

    “Galaxy Note 10” загварынх нь дэлгэц 6.3 инч бол “10 Plus” нь ийм загварын ухаалаг гар утаснаас хамгийн том буюу 6.8 инчийн дэлгэцтэй байна. Түүнчлэн “Samsung”-ийн шинэ ухаалаг утсуудын камерын тоо нэмэгджээ. “Galaxy Note 10” загварт нүүрэн талын нэг камераас гадна үндсэн гурван камер суурилуулсан байна. Харин “10 Plus” нь таван камертай бөгөөд фокусыг илүү хурдан тааруулах, 3D зураг авах зориулалттай "Time of Flight" буюу гэрэл цацруулж, объектоос тусах гэрлийн хурдыг бүртгэдэг мэдрэгч суурилуулсан аж.

    Хоёр загвар хоёулаа 256 гигабайтын санах ойтой байна. Шуурхай санах ойн багтаамжийн хувьд “10 Plus” загварынх 12 гигабайт, “Galaxy Note 10”-ынх найман гигабайт ажээ. Шинэ төхөөрөмжүүдийг бүрэн цэнэглэхэд ердөө хагас цаг шаардлагай гэнэ.

    Эх сурвалж: Монцамэ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй