ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сибирийн түймрийн хэмжээ багасаж байна

    Сибирт асаж байгаа ойн түймрийн талбайн хэмжээ багасаж, одоо 2.4 сая га болсон байна.  Өнгөрсөн хугацаанд 441 голомт асаж байгаагаас одоогийн байдлаар 31-ийг нь унтраасан байна. Гал түймэртэй тэмцэхэд ОБЯ-ны нисэх хүчин оролцож байгаа бөгөөд зөвхөн нэг өдөрт 900 орчим тонн ус түймрийн голомтууд дээр цацжээ. ОБЯ-ны “Бе-200” нисэх онгоцууд болон “Ми-8” нисдэг тэргүүд Якут, Красноярскийн хязгаар, Эрхүү мужид түймэр унтраахад оролцож байгаа юм. Нийт 611 хүний бүрэлдэхүүнтэй, 32 нэгж техниктэй анги нэгтгэлийг ойн түймрийг унтраахад, хот, суурингуудыг түймрээс хамгаалахад дайчилжээ. Тус яамны 440 гаруй ажилтан, 13 нэгж техник өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй