ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүүхдийн тухай сонирхолтой баримтууд

    1. Нярай хүүхдийн тархины хэмжээ насанд хүрэгсэдийнхээс 4 дахин бага байдаг. Амьдралын эхний жил энэхүү туйлын чухал эрхтэн маш хурдацтай өсч хөгжинө. 1 нас гэхэд л тархи нь насанд хүрэгсэдийн тархины ¾-тэй тэнцдэг.

    2. Гавлын ясны хэлбэр өөрчлөгдөх нь хүүхдэд элбэг тохиолддог. Гэхдээ ийм өөрчлөлтийн 90% нь өвчин эмгэгийн шалтгаантай байдаггүй, ямар нэг эмчилгээгүй өөрөө засардаг.

    3. Хүүхдийн үсний өнгө амьдралын эхний 5-10 жилд илүү гүн болдог. Шар үстэй төрсөн хүүхэд хэдэн жилийн дараа бор үстэй болох нь элбэг.

    4. Хүүхдийн нүдний өнгө өөрчлөгдөж болно. Нийт хүүхдийн 25%-д нүдний өнгө эсвэл гүн, эсвэл илүү гэгээтэй болж өөрчлөгддөг.

    5. Насанд хүрсэн хүн нүдээ 1 минутанд ойролцоогоор 15 удаа анивчдаг бол хүүхэд ердөө 1-2 удаа л анивчдаг. Жил жилээр нүдээ анивчах тоо нэмэгдэж өсвөр үеийнхэн гэхэд 1 минутанд 10 орчим удаа анивчдаг болно.

    6. Хамгийн түрүүнд насанд хүрэгсэдийн хэмжээнд хөгждөг эрхтэн бол чихний дэлбэн юм. 5-6 насанд чихний дэлбэн гүйцэт хөгжинө. Иймд дэлбэнгийн гаж хөгжил, согогийг засах хагалгааг үүнээс өмнө хийдэггүй.

    7. Хуурай хульхитай байх уу, нойтон хульхитай байх уу гэдгийг хариуцдаг ген байдаг. Азид хүн амын дийлэнхи нь хуурай хульхитай бол Африкт дийлэнх нь нойтон хульхитай.

    8. Төрөлхийн дүлий 10 хүүхэд тутмын 9 нь сонсголтой эх эцгээс төрсөн байдаг.

    9. Нярай хүүхдийн үнэрлэх мэдэрхүй амтлах мэдэрхүйгээс 1000 дахин илүү. Иймд нярай хүүхэд эхийгээ үнэрээр нь таньдаг.

    10. Охид болон илүүдэл жинтэй хүүхдүүд хөвгүүд, хэвийн жинтэй хүүхдийг бодвол эрт шүдлэдэг.

    11. Хүн 12 хос хавиргатай гэдгийг бүгд мэднэ. Гэтэл 20 хүн тутмын 1 нь 13 хос хавиргатай төрдөг. Энэ ямар ч аюулгүй согогийг зөвхөн ретген шинжилгээгээр л мэдэх боломжтой.

    12. Нярай хүүхэд маш чанга атгадаг. Ингэж атгахдаа өөрийнхөө биеийн жинтэй тэнцэх хэмжээний зүйлийг дааж чадна.

    13. Хүүхдийн шодой хөвчрөх нь бүр ураг байх үеэс эхэлдэг. Энэ нь шодойг мэдрэлжүүлж буй мэдрэл хэвийн байгааг илтгэх хэвийн үзэгдэл юм. Давсаг дүүрэн шээстэй байх, шодойгоо өөрөө оролдох, шодойнд нь ямар нэг зүйл хүрэхэд хөвчирнө. Хөвчрөх нь 1-2 мин үррэлжилж өөрөө зүгээр болно.

    14. Хамгийн элбэг тохиолддог төрөлхийн гаж хөгжилд зүрхний гаж хөгжил тооцогдоно. Удамшил, халдвар, хоол хүнс, гадаад орчны нөлөө байж болох ч төрөлхийн гаж хөгжлүүдийн шалтгааныг олж тогтоох бараг боломжгүй.

    15. Үндэстэн ястан, газарзүйн байрлалаас шалтгаалан дэлхийн хүн амын 5-25% нь солгой. Солгой хүмүүсийн дийлэнх нь эрэгтэй байдаг

    Эх сурвалж: "Navchaa Tovuu" цахим хуудас

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй