ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Нөхөрлөл” уран зургийн хамтарсан үзэсгэлэн нээгджээ

    Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хүүхдүүдийн “Нөхөрлөл” уран зургийн хамтарсан үзэсгэлэнг өчигдөр Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв “Орд” галерейд нээсэн байна. Уг үзэсгэлэн нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан бөгөөд МХУБТ болон ӨМӨЗО-ны “Заяа-Хан” хүүхдийн уран зургийн дугуйлангийн 100 гаруй зураач хүүхэд бүтээлээ дэлгэжээ. Нээлтэд ӨМӨЗО-ны Хөх хот, Шилийн гол аймгийн Хөвөөт Шар хошуу болон Улаан цав аймгаас оролцож буй уран зургийн дугуйлангийн 12 сурагч эцэг эхийн хамтаар хүрэлцэн ирсэн байна.  Өнгөрөгч 6 дугаар сарын 1-нд уг үзэсгэлэнг ӨМӨЗО-ны Хөх хотод нээж, амжилттай оролцсон юм. Харин энэ удаа Монгол Улсаас амжилттай оролцсон хүүхдүүдэд шагнал гардуулав. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй