ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хогоо ил хаясан бол өөрсдөөр нь цэвэрлүүлнэ

    Сүхбаатар дүүргийн 13-р хорооны иргэд хотын захирагчид хандаж хүсэлтээ илэрхийллээ. 13-р хороонд усны худаг байхгүй, гудамжуудад уулын дайрга асгаснаас болоод явган явахад хүндрэлтэй болсон, Сэлбэ голын үерийн даланд шөнө оройн цагаар том оврын автомашинтай хүмүүс ирж хог, шороо ихээр асгаж байгаа талаар хотын захирагчид дуулгаж, энэ асуудлыг нэг тийш нь шийдэж өгөхийг хүсжээ.

    Иргэдийн хувьд эндээ олон жил  суурьшиж байгаа учраас хөрсний бохирдол маш ихтэй, гүний худаг гаргах боломжгүй гэдгийг дүүргийн Засаг дарга Х.Болормаа хэлэв. Хотын захирагч С.Амарсайханы зүгээс гүний худаг гаргах боломгүй бол зөөврийн худаг барих асуудлыг УСУГ-ынхантай хамтраад судалж үзэх чиглэл өглөө.

    Түүнчлэн Сэлбэ голын далан дотор барилгын хог, шороо асгаж байгаа автомашины зураг, улсын дугаар баримттайгаа байгаа бол УБЗАА, Тээврийн цагдаагийн албатай хамтраад зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох, үерийн даланг өөрсдөөр нь цэвэрлүүлэх талаар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах 14 хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад өгөв

    НЗДТГ Хэвлэл мэдээллийн алба

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй