ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зуслангийн бүсийг гэрэлтүүлэгтэй болгоно

    Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Сүхбаатар дүүрэгт хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцын талаар тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа мэдээлэл хийлээ.

    Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар зуслангийн бүс буюу 19, 20 дугаар хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгохоор ажиллаж байна. Ингэснээр дүүрэг маань 2019 онд бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11-20 дугаар хорооны 104 байршилд 207 ширхэг камерыг шинээр хийгдэж байгааг Засаг дарга Х.Болормаа танилцуулгадаа онцолсон юм.

    Сүхбаатар дүүрэгт энэ онд Улс, нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн 42.8 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар 252 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.

    Сүхбаатар дүүрэгт энэ онд Улс, нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн 42.8 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар 252 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.

    Эдгээрт төрийн үйлчилгээний болон сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, авто зам, орон сууцны дээвэр, фасадны засвар, гэрэлтүүлэг, камержуулалт, явган хүний шат, гүүр, худаг, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, хайрган хучилттай зам тавих зэрэг ажлууд багтсан. Эхний хагас жилийн байдлаар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 50 орчим хувьтай байна. Нийслэлийн хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын аманд гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги шинээр байгуулж наадмын өмнөхөн нээлтээ хийсэн.

    Тус ангид дүүргийн төсвийн 200 гаруй сая төгрөгөөр иж бүрэн компьютер, оффисын болон сургалтын ширээ сандал, аврах ажиллагаанд шаардагдах холбооны багаж хэрэгсэл болон 33 сая төгрөгөөр шуурхай албанд фургон машиныг авч өгөн, шинэ ангийнхаа гамшиг, ослын үед ажиллах бэлэн байдлыг хангалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй